Dark Light
Нийгэм | 2026-07-06

“УЛААНБААТАРЫН ҮДЭШ 2026” ҮДШИЙН ЦЭНГҮҮН ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image
Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойд зориулсан Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний хүрээнд “Улаанбаатарын үдэш 2026” цэнгүүн уламжлал болгон зохион байгуулагдана.
 
Хаана: Д.Сүхбаатарын талбай
Хэзээ: 2026 оны 07 сарын 11 өдөр
Цаг: 21:00–00:00 хооронд
“Улаанбаатарын үдэш 2026” үдшийн цэнгүүн
Энэ жилийн “Улаанбаатарын үдэш 2026” тоглолт нь үндсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд Үндэсний өв соёл, орчин үеийн хөгжмийн гайхамшигт хослолыг нэгэн үдэш мэдрүүлэх болно.
 
I хэсэг
Монгол үндэсний хөгжмийн өнгө аяс, уламжлалт хэв шинжийг орчин үеийн хөгжмийн урсгалтай хослуулсан этник уран бүтээлүүд.
 
II хэсэг
Монголын рок, поп урлагийн үе үеийн шилдэг уран бүтээлчдийн хит дуунууд.
Тайзнаа:
Хурд
Camerton
3 охин
The Royal Heartaches
Uvertura
Этник хөгжмийн Agmat хамтлаг
Хан Тэнгэр хамтлаг
Dance Chance бүжгийн хамтлаг
МУГЖ С.Наран
МУСТА Б.Баярцэцэг
МУСТА П.Баярцэнгэл
МУСТА О.Гантулга
МУСТА Д.Намсрайноров
МУСТА Ж.Хишигбат
МУСТА, ятгач Г.Солонго
MVCHI
NOMUKI
Э.Анударь нар ая дуугаа өргөн барина.
"Үндэсний Их Баяр Наадам"-ын уур амьсгалыг Монголын шилдэг уран бүтээлчдийн тоглолтод наадамчин олон та бүхнийг урьж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16