Dark Light
Нийгэм | 2026-07-06

НААДМЫН ТАСАЛБАР 450.000-650.000 ТӨГРӨГӨӨР ЗАРСАН ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Энэ оны эхний хагас жилийн байдлаар залилах 9648 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 0.5 хувиар буурсан.
Уг гэмт хэргийн дийлэнх хувийг цахим орчныг ашиглан бусдыг залилсан тохиолдол эзэлдэг.
Тухайлбал, Энэ оны 07 дугаар сарын 01-нээс хойш Үндэсний их баяр наадмын нээлтийн арга хэмжээний тасалбарыг хуурамчаар үйлдэж бусдад худалдаан залилах, хэт өндөр үнээр худалдан борлуулах зэрэг гэмт хэргийн 3, зөрчлийн шинжтэй 10 үйлдэл бүртгэгдэж, 49 ширхэг тасалбарыг хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Залилагчдаас цахим орчинд “...наадмын тасалбар зарна”, “...Интернэтээр билет захиалж өгнө”, “...цөөхөн тасалбар байна яаралтай авах нь холбогдоорой” гэх мэт агуулгаар зар байршуулж, зарын дагуу холбогдсон иргэдээс урьдчилгаа гэж мөнгө шилжүүлсэн авч залилж байна.
Мөн Үндэсний баяр наадмын тасалбарыг үндсэн үнээс нь 3-4 дахин өсгөж иргэдэд 450.000-650.000 төгрөгийн хооронд зарж борлуулж байгаа тохиолдол ч гарсаар байна.
Иймд цахим орчинд хууль бусаар, өндөр үнээр тасалбар зарж борлуулах, хуурамчаар үйлдэх зэрэг гэмт хэрэг, зөрчилд өртөж, хохирохгүйн тулд мэдээллээ нягтлах, урьдчилгаа мөнгө шилжүүлэхгүй байж төрийн байгууллагаас гаргаж байгаа мэдээ, мэдээллийг сонсож, бусдадаа дамжуулж, сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16