Dark Light
Нийгэм | 2026-07-06

ТУУЛ ГОЛ ҮЕРИЙН АЮУЛТАЙ ТҮВШИНГ 10 СМ ДАВАН ҮЕРЛЭЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2026 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугаас эхтэй Туул гол Алтанбулаг сум орчимд усны түвшин өмнөх өдрөөс 15 см нэмэгдсэн байна.
Өнөөдрийн байдлаар Туул гол Лүн сум орчимд үерийн аюултай түвшин 10 см, Ховд гол Мянгад сум орчимд үерийн түвшинг 10 см даван үерлэж байна.
Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу аялж, амарч, зугаалж яваа ард иргэд үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж, голын эрэг хөвөө дагуу бууж суурьшихгүй байх, бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулах, голд зориулалтын болон зориулалтын бус хөвөгч ашиглан орохгүй байхыг анхааруулж байна. 

Эх сурвалж | ЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16