Өмнөговь аймгийн Гурвансайхан нисэх буудал 2026 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Япон улсын Нагано мужийн Мацүмото хотоос ирэх анхны олон улсын нислэгийг хүлээн авах гэж байгаатай холбогдуулан бэлтгэл ажлыг бүх талаар хангаж байна.
Тус нислэгийг Hunnu Air компани үйлдэх бөгөөд анхны олон улсын нислэгийг аюулгүй, шуурхай, өндөр зохион байгуулалттайгаар хүлээн авах зорилгоор холбогдох байгууллагуудын өргөтгөсөн хуралдааныг зохион байгууллаа.
Хуралдаанд хилийн шалган нэвтрүүлэх байгууллага, Гадаадын иргэн, харьяатын газар, эрүүл мэндийн байгууллагууд, нисэх буудлын удирдлага, агаарын тээврийн компанийн төлөөлөл болон төрийн холбогдох байгууллагууд оролцож, бэлэн байдлыг хангах, эмнэлгийн тусламж, үйлчилгээг шуурхай үзүүлэх, зорчигч, зочдыг тав тухтай угтан авах нөхцөл боломжийг бүрдүүлэх асуудлаар санал солилцож, үүрэг чиглэлээ тодорхойлов.
Энэхүү анхны олон улсын нислэгийг амжилттай хүлээн авснаар цаашид олон улсын нислэгийн тоог нэмэгдүүлэх, тогтмол хуваарьт нислэг үйлдэх боломжийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
АДМИН





Нийгэм






