Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд Шархад дэд төвд баригдаж буй ногоон орон сууцны төслийн эхний ээлжийн 110 айлын барилгыг Улсын комисст хүлээлгэн өгөх хурал 2026 оны 7 дугаар сарын гуравны өдөр болж, үүрэг даалгаврын биелэлтээр байнгын ашиглалтад хүлээн авах шийдвэрийг гаргалаа.
Тус 110 айлын ногоон орон сууцны барилга угсралтын ажлыг “Нутгийн буян групп” ХХК, хотхон доторх авто зам, гадна тохижилтын ажлыг “Эрчимт цамхаг” ХХК, инженерийн системийн автоматжуулалтын ажлыг “Дижитал Повэр” ХХК тус тус хийж гүйцэтгэн хэрэгжүүлсэн бөгөөд ашиглагч байгууллагаар "Нийслэлийн орон сууцны корпораци" ХК ажиллах юм.
АДМИН







Нийгэм






