Dark Light
Нийгэм | 2026-07-08

ТУРШИЛТЫН ТӨВ БАЙГУУЛАХ АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн яамны Олон улсын хамтын ажиллагааны газрын дарга Жү Сюэхуа тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Тус уулзалтад ӨМӨЗО-ны Шинжлэх ухаан, технологийн судалгааны хүрээлэн болон Эрдэс баялгийн ашиглалт, металлургийн судалгааны хүрээлэн, хоёр улсын хамтарсан “Бүс ба Зам” баяжуулах технологийн хамтарсан лабораторийн төлөөлөл мөн оролцов.
БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн яам нь Эрдэс боловсруулалт, металлургийн хагас үйлдвэрлэлийн туршилтын төв байгуулах хэрэгцээ шаардлагыг сонсох, тодорхойлох зорилгоор уулзаж буйгаа онцлон тэмдэглэв.
Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв нь Ашигт малтмалын хуулийн нэмэлт өөрчлөлтийн нөлөөгөөр хайгуул судалгааны ажил эрчимжих, боловсруулалтын түвшин нэмэгдэх боломж үүсэж байгаа энэ чухал цаг үед хөрш орнуудын дунд боловсруулалт, металлургийн хагас үйлдвэрлэлийн туршилтын төв байгуулах санал нь цаг үеэ олсон ач холбогдолтой санаачилга гэдгийг танилцуулав. Мөн хоёр талаас хамтарсан ажлын хэсэг байгуулан суурь судалгаагаа хамтран хийхэд бэлэн байгааг онцлов.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16