Dark Light
Нийгэм | 2026-07-08

“ТҮМЭН МОРЬТНЫ ИХ ЖАГСААЛ” БОЛНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монголын Морин Спорт, Уяачдын Холбооноос морьтны өв соёлоо эрхэмлэгч уяачид, гал уяаны хамт олон, морьтон иргэд, Та бүхнийг 2026 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Хүй долоон худагт зохион байгуулагдах “ТҮМЭН МОРЬТНЫ ИХ ЖАГСААЛ”-д өргөнөөр оролцохыг урьж байна.
Энэхүү арга хэмжээ нь Нэгдсэн Үндэстний Байгууллагаас тунхагласан “ДЭЛХИЙН АДУУНЫ ӨДӨР”-ийг Монгол Улсад анх удаа тэмдэглэн зохион байгуулж буйгаараа онцлог бөгөөд монгол адуу, нүүдэлчдийн өв соёл, үндэсний бахархлыг дэлхий нийтэд сурталчлах түүхэн ач холбогдолтой үйл явдал юм.
БҮРТГЭЛ:
  • Хугацаа: 2026 оны 7 дугаар сарын 8–12-ны өдрүүдэд, 10:00–20:00 цаг
  • Байршил: Хүй долоон худаг дахь хурдан морины бүртгэлийн хэсэгт байрлах Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны асарт
ОРОЛЦОГЧДОД ТАВИГДАХ ҮНДСЭН ШААРДЛАГА
  • Монгол үндэсний дээл хувцастай, уламжлалт эмээл, хазаар, хэрэглэлтэй байна.
  • Сайн сургасан, номхон морьтой оролцохыг зөвлөж байна.
  • Уралдаанч хүүхдүүд үндэсний хувцас болон хамгаалалтын хэрэгслээ бүрэн өмссөн байна.
  • Морьд нь эрүүл мэнд, мал эмнэлгийн хяналт болон биоаюулгүй байдлын шаардлагыг бүрэн хангасан байна.

Эх сурвалж | ММСУХ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00