"Дэлхийн адууны өдөр–2026"-ын хүрээнд Монголын адууны өв соёл, нүүдэлчин ахуй, ёс заншил, уламжлалт мэдлэг, адуутай холбоотой биет болон биет бус соёлын өвийг дэлхий нийтэд сурталчлан, таниулах олон сонирхолтой арга хэмжээ зохион байгуулагдана. Тэдгээрийн нэг нь "Хос морьтон" тэмцээн юм.
"Хос морьтон" тэмцээн нь хоёр морьтон, хоёр морь хөдөлгөн бүрээ нэгэн зэрэг үзүүлдгээрээ бусад морин спортын төрлөөс ялгардаг. Давхилт, эргэлт, зогсолт, чиглэл өөрчлөх зэрэг бүх хөдөлгөөн нэгэн зэрэг, алдаагүй гүйцэтгэгдэх учир энэ нь өндөр ур чадвар шаардсан үзүүлбэр болдог.
Тэмцээний бас нэгэн онцлог нь үндэсний өв соёлыг тодотгон харуулдагт оршино. Зүс ижил морьдын сонголт, морьтон хосын үндэсний хувцас, эмээл, хазаар, ташуур, хударга зэрэг уламжлалт хэрэгслийн зохицол, гоёл чимэглэл ч мөн үнэлгээний чухал хэсгийг бүрдүүлдэг. Энэ нь монгол адууны соёл, үндэсний уламжлалыг дотоод, гадаадын жуулчид, зочид төлөөлөгчдөд сурталчлан таниулах онцгой ач холбогдолтой юм.
- Морин спортын талбай
- 2026 оны 7 дугаар сарын 12
- 14:00–15:00
АДМИН







Нийгэм






