Dark Light
Нийгэм | 2026-07-08

ГОЛ НЭРИЙН БАРААНЫ ҮНЭ ӨМНӨХ ДОЛОО ХОНОГООС 0.1 ХУВИАР БУУРЧЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Улаанбаатар хотын гол нэрийн барааны үнэ өмнөх долоо хоногоос 0.1 хувиар буурчээ

2026 оны долоодугаар сарын 6-ны байдлаар Улаанбаатар хотын гол нэрийн барааны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.1 хувиар буурч, өмнөх сарын дундажтай харьцуулахад 0.3 хувиар өссөн болохыг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Өмнөх долоо хоногтой харьцуулахад ямааны махны үнэ 5.2 хувь, АИ-92 евро автобензиний үнэ 2.7 хувь, адууны махны үнэ 1.1 хувиар өссөн байна.

Харин хонины ястай махны үнэ 0.1 хувь, үхрийн ястай махны үнэ 0.1 хувь, үхрийн цул махны үнэ 0.2 хувиар тус тус буурчээ.

Гол нэрийн барааны үнийн дэлгэрэнгүй мэдээллийг Үндэсний статистикийн хорооны 1212.mn мэдээллийн сан-гаас авах боломжтой.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16