Улсын баяр наадамд барилдахаар бүртгүүлсэн бөхчүүдээс аймаг, сумын баяр наадамд барилдаж, улсын баяр наадмын бөхийн барилдааны нэгийн даваанд гарахгүй, хий даваа гардаг зөрчлийг арилгах үүднээс аймаг, суманд барилдаж байгаа болон бусад шалтгаанаар барилдахгүй бөхчүүд бүртгэлийн хасалтыг өнөөдөр /2026.07.09/ хийнэ.
Бүртгэлийн хасалт хийлгээгүйн улмаас хий даваа гаргасан бөхөд зохих хариуцлагыг тооцно хэмээн Монголын үндэсний бөхийн холбооноос мэдэгдлээ.
|
Эх сурвалж
| МҮБХ
|
АДМИН





Нийгэм






