Dark Light
Нийгэм | 2026-07-09

"ДЭЛХИЙН АДУУНЫ ӨДӨР" УЯАЧДЫН НААДАМ БОЛНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы 2025 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолыг албан ёсоор баталсан түүхэн үйл явдал болсон.
Уг тогтоолоор жил бүрийн 7 дугаар сарын 11-ний өдрийг “Дэлхийн адууны өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд Дэлхийн адууны өдрийг тохиолдуулан зохион байгуулах анхны олон улсын арга хэмжээг 2026 оны 7 дугаар сарын 11-13-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот, Хүй долоон худагт зохион байгуулах юм.
Энэхүү наадам нь Монголын адууны өв соёл, нүүдэлчин ахуй, ёс заншил, уламжлалт мэдлэг, адуутай холбоотой биет болон биет бус соёлын өвийг дэлхий дахинд сурталчлан таниулах, олон улсын соёлын солилцоог өргөжүүлэх, соёлын аялал жуулчлал, бүтээлч үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжих зорилготой юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16