БИЛГИЙН ТООЛЛЫН 26 /2026.07.10/ БААСАН ГАРАГ
ЗУНЫ ДУНД ХӨХ МОРЬ САРЫН ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН ТАХИА ӨДӨР
- Үс засуулбал: Жаргал үргэлжид ирнэ
- Наран ургах, шингэх: 05.04-20.51
- Барилдлага: Түлэх
- Шүтэн барилдлага: Хурьцахуй
- Суудал: Шороо
Аргын тооллын 7 сарын 10, Сугар гараг. Билгийн тооллын 26, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, хөхөгчин тахиа өдөр. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг эрэх, байцаах, шийтгэх, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Улаа гаргах, хэншүү хярвас гаргах, Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
АДМИН







Нийгэм






