Dark Light
Нийгэм | 2026-07-09

АРСЛАН: ЦАГ ХУГАЦАА ТАНЫГ ЯЛАГЧ БОЛГОХ БОЛНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2026 оны долоодугаар сарын 10-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Та урам зориг, төсөөлөх сэтгэмжээрээ бусдаас давуу байх болно. Өөртөө итгэлтэй, нэр төртэй байж хайртай хүндээ үнэнч гэсэн итгэл төрүүлэхийг хичээ. Сайхан сэтгэл, нийтэч зан чанар баяр баясал авчирч, найз нөхдийн харилцаа таатай байна. Олон нийтийн өмнө гарч үг хэлэх шаардлагатай бол санаа зовсны хэрэггүй. Та юу хэлэх, юу хийхээ олон дахин давтсан бол сайн байж чадна. 

Үхэр: Тэр болгон ил гаргадаггүй сэдвээрээ ярилцахад тохиромжтой үе. Та ямар нэгэн аргаар бусдаас ялгар. Зорилготой хийсэн үйл ажиллагаа таны хүссэн үр дүнд хүрэхгүй бол хаана алдаа гаргаснаа эргэн харахыг хичээ. Өөрийгөө хангалттай сайн биш гэж бодож байгаа бол уучлалт гуйх замыг сонгоорой. Бүх хэлэлцээрт үнэн шударга байх хэрэгтэй гэдгийг анхаар. Хууль бус үйл ажиллагаанд холбогдохгүйн тулд бизнесийн аливаа уулзалт, хэлэлцүүлгийг нээлттэй ил тод хийх хэрэгтэй.

Ихэр: Элдэв хов жив сонсоод гомдох хэрэггүй. Худал цуурхал гарч ирсэн шигээ хурдан замхран алга болно. Ямар нэг зүйлээс хоцрох эсвэл овоорсон их ажил үүсэх зэргээс болж нэлээд тайван бус байх хэдий ч од эрхсийн нөлөөгөөр энэ байдал удаан үргэлжлэхгүй бололтой. Төлбөрөө сайн хянаснаар өрөнд орох аюулаас хол байх болно. Эхэлсэн ажлаа дуусгах, өнгөрсөн бүхэнд дүн шинжилгээ хийх, дотнын хүнтэйгээ ярилцахад тааламжтай байна.

Мэлхий: Мэдлэг болон ажил хэрэгтээ дэвшил гаргахын тулд өдөр тутмын амьдралдаа тодорхой өөрчлөлт хий. Албан тушаал дэвших гарц хайж байгаа бол найз нөхөд болон түншүүдээс дэмжлэг авах хэрэгтэй болно. Хэрвээ та цалингаа нэмүүлэхийг хүсэж байгаа бол энэ талаар хөөцөлдөхийн өмнө бүх гарцыг сайн судал. Удаан төлөвлөлөө гээд хугацаа алдах ч байдал бүүр дордохоос дээр тул бүгдийг сайтар бод. 

Арслан: Аз таны талд байсан ч их бооцоо тавьсны хэрэггүй. Олон зүйлийг тэр дор нь хийх гэж хичээх нь хүсэл зорилго, эрч хүчийг тарамдуулна. Өөрийн хэмжээнд дүрмээ тогтоо. Цаг хугацаа таныг ялагч болгох болно. Өнгөрсөн үе рүүгээ эргэж харахын оронд одоо байгаа зүйлдээ анхаарлаа хандуул. Тодорхой ажил барьж авахаас зүрхшээх хэрэггүй.  

Охин: Өндөр түвшинд сэтгэж чадвал та өөрийн амьдралаа адал явдал, сэтгэл хөдөлгөм туршлагаар баяжуулж чадна. Өнөөдөр та ямар нэг амлалт өгсөн бол түүнийгээ биелүүлэх ёстойгоо битгий мартаарай. Олныг хамарсан арга хэмжээнд оролцвол мэдээлэл сайн олж авах бөгөөд шинэ танил ашигтай санал тавина. Үүний үр дүн таны бүтээлч авьяас илрэн гаргах болно.

Жинлүүр: Энэ өдөр адал явдал хайж, шинийг зохион бүтээхийг хүсэх бөгөөд эртний хүсэл мөрөөдөл салахгүй дагана. Бусдын явуулга таны нэр хүндийг унагаана. Таагүй байдлыг ч үр дүнтэй даван гарах дотоод нөөц боломж их байгаа бөгөөд асуудалд хурдан эерэг шийдлийг ол. Хууран мэхлэлт, далд явуулга, хардлага сэрдэлттэй холбоотойгоор өөрийн сул талыг харуулах хэрэггүй. Таны хийсэн үйлдэл нь ямар үр дагаварт хүргэх талаар бодохыг хүсэхгүй бол харилцаанд хүндрэл учруулна.

Хилэнц: Та бодит байдлыг шударгаар үнэлж чадвал, зөв өөрчлөлтийг хийх болно. Шинэ ажил албан тушаалд очих хүмүүст өөрийн ур чадвараа бүрэн харуулах боломж олдох бөгөөд үүндээ сэтгэл хангалуун байх болно. Харин одоогийн байр сууриндаа сэтгэл хангалуун бус байгаа хүмүүс том өөрчлөлт хийхээс айлгүй, өөртөө урам зориг өгөх сонголтыг зоригтойгоор хий. Шийдвэрээ нэгэнт хийвэл сэтгэл зүйдээ дарамт бүү үүсгэ. Идэвхтэй, хүчтэй хувийн зан чанарын од эрхэс ивээж байна.

Нум: Өнөөдөр од эрхэс түргэн зан, тэвчээргүй байдлыг бэлгэдэж байна. Иймээс элдэв уулзалт үдэшлэг танд сэтгэл хөөрөлтэй байдлыг авч ирнэ. Хэтэрсэн хандлагаасаа таашаал авах хэрэггүй. Бусдаас тусламж авах бол бардам зангаа гээх нь дээр. Та тэвчээрийг барж мэдэх шударга бус зүйлтэй тулгарч мэдэх юм. Амбиц, нэр төр хөөцөлдөх явдалд сэтгэл санаагаа бүү автуул. 

Матар: Амьдралын хэв маягаа өөрийн хүслээр болгоход шаардлагатай санхүүг босгох нь гол зүйл байна. Гэхдээ ажлаа хэт хэтрүүлж хийдэг хүмүүс эрүүл мэндээ бодож, сайн сувилалд амрахаар шийдэх нь ач тустай. Өөрөөр ажлын ачааллаас гарахад хэцүү байх болно. Энэ бүхэнд зориулах хуримтлал үүсгэхийн тулд олсон мөнгөө тэр дор нь үрдэг зуршлаа зас. 

Хумх: Яаралтай ажил хэрэг таны толгойд эргэлдсэн өдөр байх болно. Зарим үед магадгүй өөрөөсөө яагаад байгаагаа асууна. Та заавал хариултыг олж мэдэх шаардлагагүй ч дотоод сэтгэлээ чагна. Хэрвээ танд ямар нэг бизнесийн санаа төсөл байгаа бол хувийн бизнесээ өргөжүүл. Хэрвээ найз нөхөд болон хуучин хамтрагчтайгаа үүнийг хийх нь танд тийм ч сайхан санаа гэж бодогдохгүй байгаа бол эцсийн шийдвэрийг өөрөө гарга. 

Загас: Амиа бодсон зан гаргах нь бусдыг өөрөөсөө холдуулах бөгөөд өөртөө дайсан бий болгохгүй байхад анхаар. Ямар нэг дүгнэлтэд хүрэхийн өмнө бусдын оронд өөрийгөө тавьж үзэх хэрэгтэй. Хэт мэдрэмтгий байвал зарим зүйлийг хийх боломжоо алдах болно. Санаандгүй эвгүй байдалд орохоос болгоомжил. Өөрийн эрүүл мэнддээ санаа тавьж дасгал хийж хоолны дэглэм барь. Ирэх амралтын өдрийг дотнын найзуудтайгаа сайхан өнгөрүүлэх төлөвлөгөө гарга. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16