Dark Light
Нийгэм | 2026-07-09

БАЙНГЫН АСАРГААНД БАЙДАГ 42 АХМАД ДАЙЧИНД МӨНГӨН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг угтан Батлан хамгаалахын сайд Д.Батлут цэргийн албанд зүтгэж, эх орныхоо аюулгүй байдлыг сахин хамгаалах үйлсэд насаараа зүтгэсэн ахмад дайчид, бэлтгэл офицерууддаа чиглэсэн тушаалыг гаргалаа. 
Уг шийдвэрийн дагуу цэргийн албанаас тэтгэвэрт гарсан, өдгөө байнгын асаргаанд байдаг нийт 42 ахмад дайчин тус бүрд 5 сая төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүллээ. 
Энэхүү тушаал, шийдвэр нь Батлан хамгаалах яам 2026 оныг “Хүн төвтэй хөгжил-Шинэчлэлтийн жил” болгон зарласантай холбогдуулан зэвсэгт хүчний залгамж чанар, ахмад үеийнхээ гавьяа зүтгэлийг хүндэтгэх, тэдний нийгмийн баталгааг хангах ажлын хүрээнд салбарын сайдын санаачилгаар хэрэгжүүлж буй ажлын нэг юм. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16