Үндэсний их баяр наадмын хүрээнд Хүй долоон худагт долоодугаар сарын 10-13-ны өдрүүдэд хурдан морины уралдаан, үндэсний сурын харваа, соёлын арга хэмжээ, айраг фестиваль болон үндэсний бөхийн барилдаан зэрэг олон арга хэмжээ зохион байгуулагдана.
Долдугаар сарын 10
Наадмын эхний өдөр 07:00-11:00 цагт хязаалан насны хурдан морины уралдаан (15-17 км) болно. Үүний дараа 12:00-15:00 цагийн хооронд шүдлэн насны морьд уралдах бол 16:00-20:00 цагт үндэсний сурын хана харвааны адаг өрөг үргэлжилнэ.
Долдугаар сарын 11
Хоёр дахь өдөр 12:00-16:00 цагт их насны морьдын уралдаан (24-26 км) зохион байгуулагдана. Мөн 15:00-18:00 цагт "Соёлын наадам" тусгай хөтөлбөр, 16:00-17:00 цагт сонгомол бага насны морьдын уралдаан (10-12 км) болно.
Долдугаар сарын 12
07:00-11:00 цагт соёолон насны морьдын уралдаан (22-24 км)-аар өдөр эхэлнэ. 10:00-16:00 цагт "Соёлын наадам" тусгай хөтөлбөр үргэлжлэхийн зэрэгцээ 10:00-13:00 цагт жороо морьдын уралдаан, 12:00-16:00 цагт дааганы уралдаан (10-12 км) болно.
Долдугаар сарын 13
Наадмын сүүлийн өдөр 07:00-11:00 цагт сонгомол дээд насны морьдын уралдаан (22-24 км), 08:00-11:00 цагт жороо морьдын шигшээ уралдаан зохион байгуулагдана.
Мөн 09:00-10:30 цагт Айраг фестиваль, 12:30-14:30 цагт Үндэсний бөхийн барилдааны нэгийн даваа, 14:00-15:30 цагт "Уурга, ташуур, шүүх" тэмцээн тус тус болно.
Хүй долоон худагт болох эдгээр арга хэмжээнүүд нь Үндэсний их баяр наадмын уламжлалт зан үйл, өв соёл, хурдан морины уралдаан, үндэсний спортын төрлүүдийг нэг дор үзэх боломжийг иргэд, жуулчдад бүрдүүлэх юм.
Б.АМАРТҮВШИН







Нийгэм






