Үндэсний их баяр наадмын төв арга хэмжээнүүд долоодугаар сарын 10-12-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно. Энэ үеэр хүчит бөхийн барилдаан, наадмын нээлт, хаалтын ёслол, "Мөнхөд орших Монгол наадам" тоглолт, өсвөрийн бөхийн барилдаан зэрэг олон арга хэмжээ зохион байгуулагдана.
Долдугаар сарын 10
Наадмын эхний өдөр 10:00-14:30 цагт Үндэсний бөхийн барилдааны нэгийн даваа, 14:30-17:00 цагт хоёрын даваа үргэлжилнэ.
Долдугаар сарын 11
09:30 цагт Монгол Улсын Төрийн тугийг Төрийн ордноос Төв цэнгэлдэх хүрээлэн рүү залах ёслол болно.
11:00-13:00 цагт Үндэсний их баяр наадмын нээлтийн арга хэмжээ болон "Мөнхөд орших Монгол наадам" тоглолт үзэгчдэд хүрнэ.
Үүний дараа 13:00-15:00 цагт Үндэсний бөхийн барилдааны гурвын даваа, 15:00-16:30 цагт дөрвийн даваа болно.
Мөн 13:00-16:00 цагт Өсвөрийн бөхийн барилдааны нэгийн даваа, 16:00-18:00 цагт хоёрын даваа зохион байгуулагдана.
Орой 21:00-22:30 цагт "Мөнхөд орших Монгол наадам" үдшийн тоглолт тусгай хөтөлбөрөөр үргэлжилнэ.
Долдугаар сарын 12
Шийдвэрлэх барилдаанууд энэ өдөр болно.
10:00-11:30 цагт Үндэсний бөхийн зургаагийн даваа, Өсвөрийн бөхийн гурвын даваа, 12:00-13:00 цагт Үндэсний бөхийн долоогийн даваа, Өсвөрийн бөхийн дөрвийн даваа болно.
14:00-15:30 цагт Өсвөрийн бөхийн тавын даваа, 14:30-15:30 цагт Үндэсний бөхийн наймын даваа эхэлнэ.
14:30-17:30 цагт Үндэсний бөхийн есийн даваа, мөн өсвөрийн бөхийн барилдаан үргэлжилнэ.
19:00-19:30 цагт Үндэсний бөхийн арвын даваа буюу аваргын төлөөх барилдаан, Өсвөрийн бөхийн долоогийн даваа болно.
21:00-21:40 цагт Үндэсний их баяр наадмын хаалтын арга хэмжээ зохион байгуулагдаж, Монгол Улсын Төрийн тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Төрийн ордон руу залах ёслол-оор энэ жилийн Үндэсний их баяр наадам өндөрлөнө.
Б.АМАРТҮВШИН







Нийгэм






