2026 оны долоодугаар сарын 11-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Амьдралын нөхцөл байдал сайхан амрах боломжийг танд олгохгүй. Бухимдах хэрэггүй бөгөөд гэр бүлийн үүргээ бүү умарт. Ойр дотынхонтойгоо харьцахдаа ердийн эелдэг байдлаа хадгал. Хүнд асуудалд орсон, тусламж хэрэгтэй байгаа хүмүүстэй харьцахдаа нинжин сэтгэлээр хандаарай. Буяны арга хэмжээнд оролцох, гэр бүлээрээ сүм хийдэд очих зэрэг нь энэ өдөр сайхан тайвшрал авчрах болно.
Үхэр: Өнөөдөр од эрхэс таныг гаднаас нь гэрэлтүүлэх бололтой. Найз нөхөд эсвэл ах дүү хамаатан садан айлчлан ирснээр цагийг сайхан өнгөрүүлэх боломж гарна. Ах дүүс эсвэл найз нөхөд уулзалдах өдөр болно. Хайр дурлалын амьдралд шинэлэг зүйл нэмэгдэх болно. Өөрийн гоо сайхандаа анхаар. Гоо сайхны үйлчилгээ хийлгэж, арьсаа цэвэрлэх нь их үр дүнтэй болно. Өөртөө санаа тавьж, дуртай бөгөөд хэрэгцээтэй эд зүйл сонгох өдөр.
Ихэр: Залхуурч хэвтэлгүй, өөртөө болон гэр бүлийнхэндээ зориулсан хөгжилтэй үйл ажиллагааны хуваарь гарга. Хэрэв маргаан мэтгэлцээн гарвал аль болох хурдан шийдэж, сэтгэлийн дарамт тань амралтын өдрийг бусниулахаас болгоомжлох хэрэгтэй. Ойр дотнын хүмүүсийн хүрээнд амралтаа өнгөрүүлэх, дуртай зүйлээ хийх нь алжаал ядаргааг тайлах хамгийн шилдэг арга байх болно.
Мэлхий: Амьдран орчноо цэвэрлэж, хэрэггүй болсон эд зүйлсээ гаргаж хаяхыг зөвлөж байна. Биеийн хүчний хөдөлмөр хийж, амьдрах орчноо сайхан болго. Гэр бүлдээ өөрийн байр суурийг тогтоож, найрсаг уур амьсгал бүрдүүлэхэд анхаар. Хайр дурлал, мөнгө санхүүтэй холбоотой асуудал таны урмыг хугалах болно. Ямар нэг худал хуурмаг явдлаас болж хайртай дотнын хүмүүстэйгээ харьцахад хүнд байх магадлалтай. Асуудалд аль болох хүлээцтэй хандахыг хичээ.
Арслан: Өөрийн эзэмшиж байгаа эд хөрөнгөндөө гамтай хандахад тохирох үе. Өөрийн хүсэл сонирхлоо бүү хязгаарла. Хувийн сонирхолдоо анхаарлаа хаңдуулсан цагт та ирээдүйгээ сайхнаар харах болно. Хэрэв та зүрх сэтгэлээ дагахаар шийдсэн бол бүтээлч нэгэн байх болно. Та өөрийн хүссэн амьдралын хэв маягийг бий болгох хэрэгтэй. Таны эрүүл мэндэд нөлөөлөх түгшүүрт, айдас зэрэг сэтгэл хөдлөлдөө анхаарал хандуулаарай.
Охин: Хайрын харилцаанд зөрчил гарч, хэрүүл маргаан үүсгэнэ. Та харилцан буулт хийхийг хүсэх боловч бусад нь өөр бодолтой байна. Энэ үед амьдралын тухай илүү ихийг мэдэж суралцах цаг. Таны анхаарал гэртээ хандсан байх ба гэртээ засвар хийх төлөвлөгөө худалдан авалт хийхэд хүргэнэ. Гэхдээ мөнгө дэмий зарцуулахаар хэтэрхий өнгө үзэмжтэй зүйл их байгаа тул болгоомжтой бай.
Жинлүүр: Хайртай хүнтэйгээ харилцааны асуудлаа ярилцах болон өөрийн үзэл санааг хуваалцах зэрэг нь үр дүнтэй байх болно. Гомдож шүүмжлэлгүйгээр асуудалд дүн шинжилгээ хийж, хамтдаа шийдээрэй. Хариу өгөхөөсөө өмнө энэ үйлдэл нь таны нэр хүнд болон амьдралын хэв маягт хэрхэн нөлөөлөх талаар тал бүрээс нь бодоход цаг гарга. Өөрийн төсвийн хэмжээнд мөнгөө зарцуул.
Хилэнц: Энэ өдрийг тайван орчинд аливааг эргэцүүлэн бодож өнгөрүүл. Удахгүй таны бүтээлч байдал дээшлэх бөгөөд хайр дурлал, гэр бүлийн эерэг нөлөө мэдрэгдэнэ. Ихэнх хүмүүс гэртээ үлдэж хувийн асуудлаа цэгцлэхийг хүсэх бөгөөд олон шинэ санаа төрөх болно. Хайртай хүнтэйгээ цагийг хамтдаа өнгөрөөхийг хичээ. Ганц бие хүмүүс хайр дурлалын амьдралаа өөрчлөх шийдвэр гаргах болно.
Нум: Өөрийнхөө чухал гэсэн хүмүүстэйгээ цагийг сайхан өнгөрүүлэх төлөвлөгөө зохио. Чөлөөт цаг гаргаж хайртай хүнтэйгээ сайхан өнгөрөөх хэрэгтэй. Учир нь яг одоо түүнд таны тус дэм хэрэгтэй байж мэднэ. Гэр бүлээ, үр хүүхдүүдээ юу хүсэж байгааг хааяа ч болов анзаарч судал. Амралттай холбоотой бүх зүйлд тааламжтай үе. Гэрийнхэндээ цаг гаргаж гадуур хооллох юм уу үзвэр үзэх нь сайхан амрах шилдэг арга байх болно.
Матар: Дотоод сэтгэлийн амар тайван байдалд анхаар. Гадаад нөхцөл хэчнээн таныг стресстүүлсэн ч дотроо аль болох тайван бай. Өнөөдөр хэн нэгний хийсэн амжилттай үйлдэлд атаархах хэрэггүй. Харин ч өөрийгөө хурцалж, ямар оргилд хүрэхээ сорьж үзээрэй. Бусдын гаргасан амжилтаас туршлага хуримтлуулж болох ч, сохроор даган дуурайх хэрэггүй. Хайр дурлалын харилцаа үнэ цэнтэй байна. Гэр бүлдээ зориулах цагаа үр дүнтэй байхад сайн анхаар.
Хумх: Амьдралын хэмнэлд сайн үе. Та азтай байх магадлал байна. Сэтгэлийн сайхнаар эргэн тойрондоо хүмүүсээр хүрээлүүлэх боломжтой. Бусад хүмүүс таны хайр халамжийг мэдрэх болно. Энэ нь танд эрч хүчийг өгнө. Ямар нэгэн шинэ зүйл таны амьдралд орж ирнэ. Залхуутай байсан ч гэр орны ажлаа хийх үүрэг хариуцлагаа ухаар. Гэнэтийн урилгагүй зочид ирж, таны ажлыг саатуулж магадгүй. Тэвдэж сандралгүй тэдэнтэй хөгжилтэй зүйлс ярьж, цагийг зугаатай өнгөрөө.
Загас: Өөрийн хийж буй үйлдэл болон амьдралын мөн чанарын хоорондох тэнцвэрийг олох хэрэгтэй. Өдөр болгон өөртөө зориулж ямар нэгэн жижиг зүйл хийхэд цаг гарга. Таны чухал биш гэж бодож байсан зүйлс хэрэг дээрээ харин ч тустай байж таныг баярлуулах болно. Ухаалаг хүмүүстэй уулзах нь таны асуудалд хандах хандлагыг болон таны хувьд чухал нөхцөл байдлыг өөрчилнө.
АДМИН






Нийгэм






