Dark Light
Нийгэм | 2026-07-11

“ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ЦОГЦОЛБОР”-ЫГ БАЙГУУЛНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Фото зургийг |
Монгол Улсын Засгийн газар, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос санаачлан хэрэгжүүлэх “Үндэсний их баяр наадмын цогцолбор”-ын бүтээн байгуулалтын ажил эхэллээ.
Уг цогцолборыг “Хүй долоон худаг”-т байгуулж, Үндэсний бөх, Сурын харваа, Хурдан морины уралдааныг нэг дор зохион байгуулахын зэрэгцээ олон улсын спорт, соёл урлагийн томоохон арга хэмжээг хүлээн авах 30 мянган хүний суудалтай байгууламж болгон төлөвлөв.
Эхний ээлжийн бүтээн байгуулалт болох “Төрийн хүндэтгэлийн хүрээ”-г ашиглалтад оруулаад байна.
Төслийн нийт хөрөнгө оруулалт урьдчилсан байдлаар 100 орчим тэрбум төгрөг байхаар тооцсон бөгөөд улс, нийслэлийн төсөв, хувийн хэвшил, иргэдийн сайн дурын оролцоонд тулгуурлан ил тод, нээлттэй, хяналттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16