Dark Light
Нийгэм | 2026-07-11

250-300 ИРГЭН ЦУГЛАЖ, АЛТ ГАРСАН ГЭХ ГАЗАР РУУ ДАЙРЧ ОРОХЫГ ЗАВДЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Цахим орчинд "Цагдаа иргэдийн хооронд буудалцаан болсон" гэх мэдээлэл тархсан. Тухайн асуудлаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс тодрууллаа. 
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төв: Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 1 дүгээр баг "Дэлгэр нуур" гэх газар  иргэд алтны хайгуул хийж байж болзошгүй байна гэх дуудлага мэдээлэл энэ оны 07 дугаар сарын 10-ны өдөр 13 цагт Дундговь аймгийн цагдаагийн газарт бүртгэгдсэн.
Хяналт шалгалтыг явуулж ажиллахад 07 дугаар 10-ны өдрийн 20 цагийн байдлаар 70-80 орчим тээврийн хэрэгсэл, 250-300 орчим иргэд цуглаж алт гарсан гэх газар руу дайрч орох үйлдлийг 3 удаа хийж албаны тээврийн хэрэгсэл рүү чулуу шидэж эсэргүүцсэн ба дээрх үйлдлүүдийг таслан зогсоох зорилгоор урьдчилан сануулж хийн гар буугаар 4 удаа буудсан. 
Шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00