Dark Light
Нийгэм | 2026-07-11

ХҮРТЭЭМЖТЭЙ НААДМЫГ БҮРДҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ТУСГАЙ ЗОХИЦУУЛАЛТ ХИЙЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image
Үндэсний Их баяр наадмыг иргэн бүрт хүртээмжтэй, тав тухтай зохион байгуулах зорилтын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, жирэмсэн болон хөхүүл хүүхэдтэй эхчүүдэд зориулсан тусгай үйлчилгээ, зохицуулалтыг хэрэгжүүлж байна. “Төв цэнгэлдэх хүрээлэн”-ийн гадна талбайд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, жирэмсэн болон хөхүүл хүүхэдтэй эхчүүдэд зориулсан амрах болон хүүхэд хуурайлах асрыг байгууллаа. Мөн хүрээлэнгийн гадна байрлах тоноглогдсон ариун цэврийн өрөөний ойролцоо нийт 100 хүний суудалтай (тус бүр 50 хүний багтаамжтай) амрах хэсгийг тохижуулж, 16 дугаар хаалганы орчимд ашиглалтад оруулсан байна. Нийтийн тээврийн үйлчилгээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан налуу шаттай автобусыг “Төв цэнгэлдэх хүрээлэн”-ийн чиглэлд түлхүү явуулж, зорчих нөхцөлийг сайжрууллаа. Түүнчлэн баяр наадмын хуушуур болон зарим үйлчилгээний цэгүүдэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дараалал харгалзахгүйгээр шуурхай үйлчлэх зохицуулалтыг хэрэгжүүлж байна. Энэ жилийн Үндэсний их баяр наадмын нээлтийн арга хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан 104 ширхэг тасалбарыг үнэ төлбөргүй олгосон бөгөөд оролцогч бүрт ижил загварын шүхэр бэлтгэн өглөө.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16