Dark Light
Нийгэм | 2026-07-11

ДУУДЛАГЫН ДАГУУ 117 АЛБАН ХААГЧ АЖИЛЛАЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Өнөөдөр орсон борооны улмаас нийслэлийн зарим байршилд ус тогтсон тухай 29 дуудлага мэдээлэл нийслэлийн Онцгой байдлын газарт бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газар, Геодизи усны барилга байгууламжийн газар, Ус сувгийн удирдах газрын нийт 117 албан албан хаагч, 31 техник хэрэгсэлтэй ажиллаж, 11 байршлыг усыг соруулжээ.
Ойрын өдрүүдэд түр зуурын усархаг аадар бороо орохыг ЦУОШГ-аас анхааруулж байна.
Иймд наадамчин олныг хол ойрын замд баталгаат зам гүүрээр зорчиж, бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний аюулгүй байдлыг хангаж, болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг нийслэлийн Онцгой байдлын газраас зөвлөж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16