Dark Light
Нийгэм | 2026-07-11

ТӨӨРСӨН 5 ХҮҮХДИЙГ АР ГЭРТ НЬ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Өнөөдөр Хүй долоон худагт Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Чингэлтэй дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын нийт 39 албан хаагч уралдаанч болон наадамчин хүүхдийн аюулгүй байдалд хяналт тавин ажиллаж байна. 
Азарганы уралдаанд 128 хүүхэд уралдаж, 1 хүүхэд өөрөө мориноосоо буусан. Эмнэлгийн анхан шатны үзлэгээр бэртэл гэмтэл аваагүй байна. 
Энэ өдөр азарга, их нас, сонгомол бага нас уралдах хөтөлбөртэй байсан бол цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан их нас цагтаа уралдааны замд гараагүй байна. 
Их насны морь унаж уралдахаар 266 хүүхэд бүртгэлд орсон. Уяачдыг уралдаанч хүүхдүүддээ дулаан хувцас, борооны цуваар хангах талаар зөвлөмжийг хүргэсэн. Мөн баяр наадмын орчим дахь тоглоомын талбайг борооноос хамгаалж, хүүхдүүдийг осол гэмтлээс хамгаалах талаар зөвлөмж өгч ажиллаж байна. 
Цагдаагийн газартай хамтран нийт төөрсөн 5 хүүхдэд тусламж үзүүлж, ар гэрт нь хүлээлгэн өглөө. Мөн 159 хүүхдэд хамгаалах бугуйвч зүүх ажлыг зохион байгуулав.

Эх сурвалж | Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16