Олон улсын физикийн 56 дугаар олимпиад (IPhO 2026) Колумб Улсын Букараманга хотод амжилттай зохион байгуулагдлаа.
Дэлхийн 90 гаруй орны 400 гаруй шилдэг сурагч онолын болон туршилтын нарийн төвөгтэй даалгавруудаар өрсөлдсөн энэхүү нэр хүндтэй олимпиадад Монгол Улсаа төлөөлөн оролцсон шигшээ баг түүхэн амжилт үзүүлж, багийн таван сурагч бүгд медаль хүртэн эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд өндөрт өргөлөө.
Монгол Улсаа төлөөлөн оролцсон сурагчид:
- Э.Ичинбат – Орхон аймгийн Ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль
- А.Орхонтуул – МУИС-ийн Ерөнхий боловсролын ахлах сургууль
- М.Мөнх-Оргил – Улаанбаатар хотын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль
- Б.Эрмүүн – Шинэ Монгол сургууль
- Г.Амармэнд – Дархан-Уул аймгийн Од сургууль
Шигшээ багийн ахлагч Г.Мөнхбаяр, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбарын захирал, доктор, дэд профессор М.Отгонбаатар, МУИС-ийн багш М.Ганбат, Монгол Улсын Гавьяат багш Р.Энхбат, ЕБС-ийн 1 дүгээр сургуулийн захирал; Н.Оюунчимэг, ЕБС-ийн 1 дүгээр сургуулийн багш; Э.Гүндалай, Олонлог.exe сургуулийн багш нарт шигшээ багийн сурагчдыг бэлтгэжээ.
АДМИН





Нийгэм





