Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр, наадмын өдрүүдэд цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байна.
Баяр наадмын зохион байгуулалтын үед цагдаагийн байгууллагаас авч хэрэгжүүлэх төлөвлөгөөний дагуу Төв цэнгэлдэх хүрээлэнд 713 алба хаагч, Хүй долоон худагт 841 алба хаагч тус тус иргэдийн аюулгүй байдлыг хангах, нийтийн хэв журам сахиулах, замын хөдөлгөөний зохицуулалт хийх, тодорхой төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамгаалалт, зохицуулалтын үүрэг гүйцэтгэж байна.
Иргэд та бүхэн баяр наадмын өдрүүдэд өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсдэл, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж, бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
АДМИН




Нийгэм





