Уудам тал нутгийг дөрвөн туурайн төвөргөөн доргиож, монголчуудын олон зуун жилийн нүүдэлчин соёл нэгэн агшинд амилан сэргэх түүхэн мөч айсуй.
"Дэлхийн адууны өдөр"-ийн хүрээнд 07 дугаар сарын 13-ны өдөр “Түмэн морьтны их жагсаал” зохион байгуулагдана.
Монгол орны өнцөг булан бүрээс адуучид, морьтон залуус, адуу сонирхогчид шилмэл хүлгүүдтэйгээ хүрэлцэн ирж, Монгол адууны сүр хүч, монгол хүний хийморь, нүүдэлчдийн өв соёлыг түгээнэ.
Морьтон бүрийн ард нэгэн нутаг ус, нэгэн удмын адуу, нэгэн гэр бүлийн уламжлал, үеэс үед өвлөгдөн ирсэн өв соёл оршдог. Тиймээс энэхүү их жагсаал нь зөвхөн морьдын цуваа бус, Монголын төрт ёс, ахуй соёл, үндэсний дархлаа, эв нэгдлийн бэлгэдлийг дэлхий дахинд харуулах сүрт жагсаал юм.
Дэлхийн адууны өдрийг тохиолдуулан зохион байгуулагдах энэхүү түүхэн жагсаал нь Монгол Улсыг дэлхийд төлөөлөх онцлох дүр зураг болж, адуу бол монголчуудын ахуй амьдрал төдийгүй хүн төрөлхтний үнэт өв гэдгийг олон улсад дахин сануулах ач холбогдолтой юм.
- Хүй долоон худаг
- 2026 оны 07 дугаар сарын 13
Монгол улсын өнцөг булан бүрээс ирэх 10,000 морьтнуудын сүрт цуваа, түмэн адууны төвөргөөн, нүүдэлчдийн соёлын гайхамшгийг өөрийн биеэр мэдэрч, Дэлхийн адууны өдрийн хамгийн сүр жавхлант мөчийн гэрч болохыг урьж байна.
АДМИН






Нийгэм





