2026 оны долоодугаар сарын 13-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Гэнэтийн нөхцөл байдлыг ч өөртөө ашигтайгаар эргүүлэх боломжийг хай. Төлөвлөөгүй зарлага гарч ирэх ба энэ нь гаднын нөхцөлөөс үүссэн хямралтай холбоотой байна. Сэтгэл хөдлөлөө даpж, бодол санаагаа тогтуун байлга. Аливаад хүлээцтэй хандаж өөрийгөө хянахыг од эрхэс танд зөвлөж байна. Хэрэв та хэн нэгэнд түрэмгий зан гаргавал хариу нь мөн л тийм маягаар ирэх болно гэдгийг сана.
Үхэр: Өнөөдөр зарим явцуу хүрээллээс түр, холдож өөрийнхөөрөө байхыг хүсэх болно. Урьдын бүх гуниг гутралаа ор мөргүй мартаж чадвал таны сэтгэл санаа их бүтээлч болох бололтой. Таны урам зориг ямар нэг байдлаар буурсаар байвал түүнийгээ эргүүлэн авахын тулд бүх хүчээ дайчлах хэрэгтэй. Мөнгө төгрөгийн асуудал гарч магадгүй бөгөөд бодит байдлыг хүлээн авч, сайтар тооцоол.
Ихэр: Бусдыг хүлээн зөвшөөрч хоорондын ялгааг сайн ойлгосноор сонирхолтой харилцаа үүсэх болно. Явцуу ашиг сонирхол таны цагийг маш их үрэх болно. Хамтын үйл ажиллагааны санхүүгийн асуудалд анхааралтай бай. Зарим үед гүнзгий сэтгэл хөдлөлд автах бөгөөд үнэнийг олж мэдэхийн тулд тайван байх хэрэгтэй болно. Шинэ орчин таны сэтгэлийг ихээр хөдөлгөнө. Харин бүх зүйл нэг хэвийн байх нь таны сэтгэл гонсойлгож болзошгүй.
Мэлхий: Сонирхолтой, хөгжилтэй олон төрлийн үйл ажиллагааны урилга хүлээж авна. Эрч хүч, адал явдлаар дүүрэн байх ба аялал зугаалга танд сонирхолтой байна. Та амьдралын жирийн хэмнэлд баригдаж, бусдыг аялдан дагах хэрэггүй. Ойр дотнын хүндээ анхаарал халамж тавьж, гэнэтийн бэлгээр баярлуул. Хуучин ажлаа дуусахаас өмнө өөр ажил эхлэх хэрэггүй. Хувийн ур чадварыг бусдад илэрхийлэх гэсэн хүслээ барихад анхаарал хандуул. Хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагаанд аз сорихдоо болгоомжтой бай. Өөрийнхөө бодолд хэт их итгэлтэй байх хэрэггүй. Ажил хэргийн гэрээ хэлэлцээрийг сайн судалж байж хий. Хайртай хүмүүсийн хооронд атаархал, улиг болсон үл ойлголцол гарч ирнэ.
Арслан: Хуучин ажлаа дуусахаас өмнө өөр ажил эхлэх хэрэггүй. Хувийн ур чадварыг бусдад илэрхийлэх гэсэн хүслээ барихад анхаарал хандуул. Хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагаанд аз сорихдоо болгоомжтой бай. Өөрийнхөө бодолд хэт их итгэлтэй байх хэрэггүй. Ажил хэргийн гэрээ хэлэлцээрийг сайн судалж байж хий. Хайртай хүмүүсийн хооронд атаархал, улиг болсон үл ойлголцол гарч ирнэ.
Охин: Хүлээсэн үүргээ шийдэх боломжийг ашиглавал амьдрал ахуй сайжирна. Материаллаг байдалд гэнэтийн өөрчлөлт гарч магадгүй. Өнөөдөр мөнгөтэй болох, үнэтэй бэлэг авах магадлалтай. Тулгарсан асуудлаа өөрөө бие даан шийдэхэд тийм ч тохиромжтой үе биш. Ажил хэргээ багаар ажиллан гүйцэтгэх нь илүү үр дүн авчрах болно.
Жинлүүр: Таны хичээл зүтгэлийг амжилттай үр дүн хүлээх байх болно. Ихэнх хүмүүс гэнэтийн өөрчлөлт хийхээр оролдох бөгөөд огт мэдэхгүй зүйлээ хийх юм бол эргэн тойронд эргэлзээ төрүүлнэ. Гэсэн ч та амжилт гаргах болно. Бусдыг алдаа гаргавал зэмлэн буруушаах хэрэггүй. Зохих шалтгааныг эхлээд мэдэх нь зүйтэй.
Хилэнц: Энэ өдөр таны ирээдүйд хэрэгтэй үйл явдал болно. Хөрөнгө оруулалт, эрүүл мэндтэй холбоотой үйл ажиллагаа азтай байх болно. Хууль эрх зүйтэй холбоотой асуудал таны талд шийдэгдэх байх. Харин санхүүтэй холбоотой санаа зовоосон асуудлууд гарч магадгүй. Ажил хэргийн харилцаатай хүмүүсээс юу бодож байгааг мэдэх боломжийг хайгаарай. Өнөөдөр олон төрлийн хүмүүстэй уулзах болно. Адал явдлаас хол байх нь зовлон болох зүйлээс хол байхад тусална.
Нум: Ажилдаа шинэ технологи, арга барил нэвтрүүлбэл амжилтад хүрнэ. Найз нөхөд болон бизнесийн түншүүдтэйгээ сайн харилцаа тогтоох боломжтой үе. Энэ үед бүхий л талбараас мөнгө олох арга хайна. Шударга байдлыг эрхэмлэвэл найз нөхдийн хоорондох харилцаа сайжирна. Харин худал хуурмаг амлалт хоосон найдварыг төрүүлнэ. Харилцан буулт хийхийг шаардсан асуудал тулгарах магадлалтай.
Матар: Таны ярих ур чадвар үнэ цэнтэй болж магадгүй. Бизнесийн үйл ажиллагаа таатай байх бөгөөд бусдын хүсэл сонирхлыг сайтар анхаарвал ямар нэг боломж олж харах болно. Гэхдээ азад найдахаас илүү сайтар судалгаа хийх хэрэгтэй. Танд шинэ найзтай эсвэл шинэ бизнесийн хамтрагчтай болох боломж гарах болно. Нийгмийн нөхцөл байдал нь ашигтай гэрээ байгуулахад тусална. Шинэ хамтрагчтайгаа орлогын ашигтай эх үүсвэр бий болгох гэрээ байгуулж магадгүй.
Хумх: Мөрөөдлөө биелүүлэх гэж хэт их улайран зүтгэснээс болж ганцаардалд орох вий. Зөвхөн хөрөнгө мөнгөтэй байгаад сэтгэл хангалуун байх боломжгүй. Санаа бодол таарч тохирохгүй хэн нэгэнд татагдах нь өөрийгөө ангал руу түлхэнэ. Тиймээс оюун санаагаа цэгцлэх нь хамгийн чухал үе. Сэтгэлээ тайвшруулах арга зам бодож олоорой. Шинэ санал танд гайхалтай сайхан санагдсан ч бусдыг амарч байх үед ажиллаж байх болно гэдгээ анзаар.
Загас: Харилцаа бүтэлгүйтэхийн зэрэгцээ, хэн нэгнийг гомдоож болзошгүй байна. Танд улс төр нийгмийн салбарын асуудалд оролцох шаардлага гарна. Мөн энэ үед сонголт хийх хэцүү байна. Хаашаа явж байгаагаа мэдвэл хэвийн цаг үе удахгүй ирэх болно. Өөрийн үзэл бодолд үнэнч байхгүй бол тогтворгүй байдал бий болно. Та бүтээлч санаачилга гаргаж, бусдад хэт шүүмжлэлтэй хандахгүй байх хэрэгтэй.
АДМИН






Нийгэм





