Dark Light
Нийгэм | 2026-07-13

"ДЭЛХИЙН АДУУНЫ ӨДӨР"-ИЙН ХӨТӨЛБӨР

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Үндэсний их баяр наадмын өнөөдрийн /2026.07.13/ арга хэмжээ Хүй долоон худагт үргэлжилнэ. Энэ өдрийн онцлох үйл явдал нь "Дэлхийн адууны өдөр"-ийн албан ёсны нээлт. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит олон улсын морин уралдаан, жороо морьдын шигшээ уралдаан зохион байгуулагдана. "Морьтны соёл", "Монгол адууны соёл" тусгай үзэсгэлэн олон нийтэд дэлгэгдэхээс гадна морьт харвааны тэмцээн, айраг фестиваль, уурга, ташуур шүүрэх тэмцээн зэрэг адууны өв соёл, уламжлалыг сурталчилсан олон төрлийн хөтөлбөртэй байна. Үндэсний их баяр наадмын хүрээнд монгол адуу, морин соёлын өвийг олон нийт болон гадаад, дотоодын жуулчдад сурталчлах цогц арга хэмжээнүүд нэг дор зохион байгуулагдах юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16