“Дэлхийн адууны өдөр”-ийн хүрээнд зохион байгуулагдаж буй "Айраг фестиваль” Хүй долоон худагт үргэлжилж байна.
Монголчуудын уламжлалт үндэсний идээ, ундааны нэг болох айраг нь нүүдэлчдийн ахуй соёл, малчин түмний амьдралын хэв маягтай салшгүй холбоотой үнэт өв юм. Энэхүү фестивалиар айраг эсгэх уламжлалт арга ухаан, айрагны соёл, хэрэглээг олон нийтэд таниулж байна.
Фестивалд Булган, Архангай, Өвөрхангай, Төв, Дундговь аймгийн малчид оролцож, нутаг нутгийн айрагны онцлог, уламжлалыг сурталчилж байна. Мөн тус хүрээнд монголчуудын эртнээс уламжилж ирсэн дэмбээ наадгайг сэргээн сурталчлах "Дэмбээ” тэмцээн боллоо.
Айрагны фестивальд наадамчин олон та бүхэн өргөнөөр хүрэлцэн ирж, үндэсний өв соёл, уламжлалт ундааны дээжтэй танилцан, сонирхолтой хөтөлбөрүүдийг үзэж сонирхохыг урьж байна.
Б.АМАРТҮВШИН





Нийгэм






