Dark Light
Нийгэм | 2026-07-13

МОГОЙТОЙ ТААРВАЛ ЮУ ХИЙХ ВЭ, ЮУ ХИЙЖ БОЛОХГҮЙ ВЭ?

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Үндэсний их баяр наадам, амралтын өдрүүдээр ой, хээр, уул, хад асгатай бүсэд аялж, амарч зугаалах иргэдийн тоо нэмэгддэг. Үүнтэй холбоотойгоор могойд хатгуулах эрсдэл өсөх тул иргэдийг сонор сэрэмжтэй байж, аюулгүй байдлаа хангахыг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна.

Могойд хатгуулахаас урьдчилан сэргийлэхийн тулд дараах зөвлөмжийг мөрдөхийг зөвлөжээ.

  • Өндөр түрийтэй, битүү гутал өмсөх

  • Өндөр өвс, өтгөн бут сөөг, хад асгатай газраар явахдаа онцгой болгоомжтой байх

  • Могойтой таарвал ойртож, цочоох, барих гэж оролдохгүй байх

  • Бага насны хүүхдийг байгальд хараа хяналтгүй орхихгүй байх

Хэрэв могойд хатгуулсан тохиолдолд сандарч тэвдэхгүй, аль болох тайван байж хөдөлгөөнөө хязгаарлан, хамгийн ойрын эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандах шаардлагатай. Мөн шархыг зүсэх, хорыг сорох, чанга боох зэрэг уламжлалт боловч буруу аргуудыг хэрэглэхгүй байхыг мэргэжилтнүүд онцлон анхаарууллаа.

Наадмын өдрүүдэд байгальд аялахдаа аюулгүй байдлаа хангаж, эрүүл мэндээ хамгаалан, эрсдэлгүй сайхан наадахыг зөвлөж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16