Dark Light
Нийгэм | 2026-07-14

56 МЯНГА ГАРУЙ СОЛОНГОС ЖУУЛЧИН МОНГОЛЫГ ЗОРИН ИРЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Зуны аялал жуулчлалын оргил улирал эхэлсэнтэй холбоотойгоор Монгол Улсыг зорин ирэх гадаадын жуулчдын урсгал эрчимтэй нэмэгдэж, аялал жуулчлалын салбарын идэвх эрс сэргэж байна.

Сүүлийн өдрийн байдлаар Монгол Улсад ирж буй жуулчдын дийлэнх хувийг Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Япон, Бүгд Найрамдах Казахстан Улс болон Америкийн Нэгдсэн Улсын иргэд бүрдүүлж байна.

Тухайлбал, Бүгд Найрамдах Солонгос Улсаас 56 мянга гаруй жуулчин Монголд аялсан бол Япон улсаас 13 мянга орчим иргэн эх орноор маань аялжээ. Энэ нь Зүүн Азийн орнуудаас Монголыг зорих аяллын эрэлт тогтвортой өсөж байгааг харуулж байна.

Монголд ирсэн гадаадын жуулчид нүүдэлчин ахуй, үндэсний өв соёл, уламжлалт зан заншилтай биечлэн танилцахын зэрэгцээ тал хээр, уул ус, говь цөл зэрэг онгон дагшин байгалийн үзэсгэлэнт газруудаар аялж, өвөрмөц туршлага хуримтлуулахыг хамгийн ихээр зорьдог байна.

Аялал жуулчлалын оргил улирал үргэлжилж буй энэ үед жуулчдын урсгал цаашид ч өсөх төлөвтэй байгаа бөгөөд салбарынхан үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, Монгол орны өвөрмөц онцлогийг олон улсад сурталчлахад онцгой анхаарч ажиллаж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16