БИЛГИЙН ТООЛЛЫН 1
2026.07.15 / ЛХАГВА ГАРАГ
ЗУНЫ АДАГ ХӨХӨГЧИН ХОНЬ САРЫН ХОЁР ХАР ЦАГААН БАР ӨДӨР
Үс засуулвал: Нас ахар болно
Наран ургах, шингэх: 05.09-20.48
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Сэрэхүй
Суудал: Мод
Аргын тооллын 7 сарын 15, Буд гараг. Билгийн тооллын 1, Найралт эх одтой, цагаан бар өдөр. Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 5:09-20:48. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хараал, жатхыг буцаах, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, бэрийн үйлд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Б.АМАРТҮВШИН







Нийгэм






