Тарваган тахлын нууц үе дунджаар 2-3 хоног үргэлжилдэг бөгөөд өвчний хэлбэрээс шалтгаалан өөр өөр шинж тэмдэг илэрдэг талаар эрүүл мэндийн байгууллагаас анхаарууллаа.
Булчирхайн хэлбэрийн үед:
- Гэнэт халуурах
- Булчирхай үрэвсэн томорч, эмзэглэлтэй болох
- Толгой хүчтэй өвдөх
- Чичрэх
- Маш их ядарч, сулрах
Уушгины хэлбэрийн үед:
- Өндөр халуурах
- Чичрэх
- Ханиах
- Амьсгалахад хүндрэлтэй болох
- Цустай цэр гарах
Гэдэсний хэлбэрийн үед:
- Маш өндөр халуурах
- Чичрэх
- Толгой хүчтэй өвдөх
- Бөөлжих
- Гүйлгэх
Мөн тарвага агнасан, арьс өвчсөн, махтай нь харьцсан, эсвэл тарваганы бөөс, бүүрэгт хазуулсны дараа дээрх шинж тэмдэг илэрвэл өөрийгөө эмчлэх гэж оролдохгүйгээр яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандахыг зөвлөжээ.








Нийгэм




