Dark Light
Нийгэм | 2026-07-16

ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН "ТҮР ХҮРЭЭ" БУУЛАА

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 36 жил, Үндэсний их баяр наадам, “Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан цагдаа, дотоодын цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн.

Үүнтэй холбогдуулан Хүй долоон худагт “Түр хүрээ” байгуулж, хамгаалалт, зохицуулалтын үйл ажиллагаагаа амжилттай дуусгаж ийнхүү хүрээгээ буулгалаа.

Тус түр хүрээнд 1071 алба хаагч үүрэг гүйцэтгэж, иргэдийн аюулгүй, амар тайван баярлах нөхцөлийг бүрдүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн болон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр хуулиар хүлээсэн үүргээ амжилттай гүйцэтгэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16