Dark Light
Нийгэм | 2026-07-18

ҮЕР, УСНЫ ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image
ЦУОШГ: Өнөөдөр (2026.07.18) баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар,
19-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
20-нд баруун болон говийн аймгуудын зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер, ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Иймд иргэд та бүхэн:
• Цаг агаарын урьдчилсан мэдээ, мэргэжлийн байгууллагын сэрэмжлүүлгийг тогтмол хүлээн авах
• Уулын ам, голын сайр, гуу жалга, нам дор газраар зорчихгүй байх
• Хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хараа хяналтгүй орхихгүй байх
• Болзошгүй эрсдэлтэй бүсээс урьдчилан холдож, аюулгүй байршилд байрлах
• Үерийн ус тогтсон болон урсаж байгаа хэсгээр автомашинтай болон явганаар зорчихгүй байх
• Гол, мөрний эрэг дагуу бууж суурьшихгүй байх
• Бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах
• Цаг агаар, усны түвшний сэрэмжлүүлгийг тогтмол хүлээн авч, аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16