Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ташкент хотноо зохион байгуулагдсан Олон улсын химийн 58 дугаар олимпиад (IChO 2026)-д Монгол Улсын баг амжилттай оролцож, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ.
Мөнгөн медаль
• Б.Мэндбаяр – Шинэ Монгол сургуулийн 12 дугаар ангийн сурагч
• М.Одгэрэл – Бага Тэнгэр сургуулийн 12 дугаар ангийн сурагч
Хүрэл медаль
• Н.Ариунгоо – Шинэ Монгол сургуулийн 11 дүгээр ангийн сурагч
• Б.Мөнх-Энэрэл – Сант сургуулийн 11 дүгээр ангийн сурагч
2026 оны 7 дугаар сарын 10–19-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ташкент хотноо зохион байгуулагдсан тус олимпиадад 90 гаруй улсын 1000 орчим оролцогч оюун ухаанаа сорин өрсөлдлөө.
Монголын баг, сурагчид, багш дасгалжуулагчдадаа халуун баяр хүргэж, цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье!







Нийгэм






