Dark Light
Нийгэм | 2026-07-19

ГОЛ, НУУРЫН ЭРЭГ ДЭЭР ОСОЛДОХ ТОХИОЛДОЛ ХАМГИЙН ИХ БҮРТГЭГДЭЭД БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image
Гол, усанд осолдсон иргэдийн шалтгаан, нөхцлийг судлахад зориулалтын бус хийлдэг гудас, хийлдэг тоглоом дээр хөвж, тоглож байгаад осолдох тохиолдол гарч байна.
Мөн бага насны хүүхдүүдийн хувьд эцэг, эх, асран хамгаалагчийн хариуцлагагүй байдлаас шалтгаалан гол, нуурын эрэг дээр тоглож байгаад хөл алдаж амь насаа алдах тохиолдол хамгийн их бүртгэгдээд байна.
 
Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Үзэсгэлэнт горхи, Тэрэлж амралтаас хойд зүгт Туул голд иргэн О /19 настай/ гол гатлах гэж явах үедээ хөл алдан усанд осолдож, живж байсныг завьт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан Налайх дүүргийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 16:20 цагт иргэнийг уснаас эсэн мэнд гарган, аюулгүй бүсэд шилжүүллээ. 
 
Иймд иргэд та бүхэн гол усны ослоос урьдчилан сэргийлэх үүднээс:
- Баталгаагүй гүүр гарц гармаар гарахгүй байх
- Гол, усны ойролцоо амарч, зугаалахдаа архи, согтууруулах ундаа хэрэглэсэн бол голын усанд орохгүй байх
- Бага насны хүүхдийг харгалзах хүнгүй ганцааранг нь үлдээхгүй байх, хараа, хяналтаа сайжруулахыг зөвлөж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16