Dark Light
Нийгэм | 2026-07-20

ТУУЛ ГОЛ ҮЕРИЙН АЮУЛТАЙ ТҮВШИНГ 10 СМ ДАВАН, ҮЕРЛЭЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Төв аймгийн Лүн сум орчмоор Туул гол үерийн аюултай түвшинг 10 см даван, 230 см-т хүрч үерлэж байна. Мөн өнөөдрийн байдлаар Хараа /Дархан хот/, Халх /Ялалт баг/, Хархираа /Тариалан сум/ зэрэг голууд үерийн түвшинг 5-15 см давсан байдалтай элбэг устай хэвээр байна.

Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу аялж, амарч, зугаалж яваа ард иргэдийг голын эрэг хөвөө дагуу бууж суурьшихгүй байх, бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулах, голын ус руу орохгүй байхыг анхааруулж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16