Dark Light
Нийгэм | 2026-07-20

АРХАНГАЙН ТАРИАТ СУМАНД ЭР ҮХЭР ХАМГИЙН ӨНДӨР ҮНЭТЭЙ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Архангай аймагт малын зах зээлийн дундаж үнийг аймгийн Статистикийн хэлтсээс анх удаа гаргажээ.

2026 оны 5 дугаар сарын мэдээгээр соёолон үрээний үнэ 1.5 сая төгрөг болж, 330.8 мянган төгрөгөөр, хязаалан гунан үхрийн үнэ 1.9 сая төгрөг болж, 633.6 мянган төгрөгөөр өссөн байна.

Мөн эр хонины үнэ 403.3 мянган төгрөг болж, 172.1 мянган төгрөгөөр, эр ямааны үнэ 225.6 мянган төгрөг болж, 55.1 мянган төгрөгөөр тус тус өсчээ.

2026 оны 5 дугаар сард эр үхрийн үнэ Тариат суманд хамгийн өндөр буюу 2.5 сая төгрөг байгаа бол Эрдэнэбулган, Чулуут суманд хамгийн бага буюу 1.5 сая төгрөгийн үнэтэй байна.

Энэхүү малын үнийн мэдээнд зөвхөн хүнсний болон ашиг шим, уналга, эдэлгээний зориулалтаар худалдан борлуулсан малын үнийг хамруулжээ.

Харин шилмэл омгийн мах, сүүний чиглэлийн, хурдны морь зэрэг өндөр үнээр борлуулсан малын үнийг үнийн мэдээнд хамруулаагүй байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16