Dark Light
Нийгэм | 2026-07-20

ТАРВАГАН ТАХЛЫН БАЙГАЛИЙН ГОЛОМТ ИДЭВХЭЖСЭНИЙГ ТОГТООЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Баянхонгор аймгийн Гурванбулаг, Баянбулаг сумын нутгийн заагт тарвага дошин дээрээ үхэж, хорогдож буй байдал наадмын амралтын үеэр гарчээ. Аймгийн Зоонозын өвчин судлалын төв өнгөрөгч өдрүүдэд шуурхай ажиллаж, хоёр сэг зэмээс сорьц авахад, тарваган тахал өвчний байгалийн голомт нь идэвхэжсэнийг эхний урвалжаар тогтоогоод байна. Одоогоор хүнд халдсан, өвчилсөн тохиолдол бүртгэгдээгүй байгаа бөгөөд тухайн Гурванбулаг сум, мэргэжлийн байгууллагууд хамтран сэжигтэй бүсэд хорио тавин, хөдөлгөөнт хяналтыг тавин ажиллаж буй аж.
Энэ асуудлаар Аймгийн Онцгой комисс өнөөдөр хуралдаж /2026.07.20/ тарвага агнах, зөөвөрлөх, махыг ашиглаж хэрэглэхгүй байхыг нийт иргэдэд анхаарууллаа.
Хурлаар
1. Сэжигтэй бүс нутагт хорио тогтоож, тандалт судалгааг тогтмол хийж, хяналтын постыг ажиллуулах
2. Мэргэжлийн байгууллагууд бэлтгэл бэлэн байдлаа хангах
3. Тарвага бүхий сумдын онцгой комиссууд хоорондын нягт уялдаатай, хамтран ажиллах
4. Гурванбулаг суманд эзэнгүй нохой устгалын ажлыг зохион байгуулах
5. Зоонозын өвчин судлалын төв сэжигтэй бүс нутгуудын нөхцөл байдалд тандалт судалгааг явуулах, үүнд нэн шаардлагатай шатахуун, оношлуур, тоног төхөөрөмжийн зардлыг шийдвэрлэхээр тогтлоо.
Иймд иргэд та бүхэн хориотой ан агнуур хийх, зөөвөрлөх, мах болон бусад дайвар бүтээгдэхүүнийг хэрэглэх, үхсэн тарвага идсэн байж болзошгүй эзэнгүй нохой, шувуунаас хол байж эрсдэлээс өөрийгөө болон гэр бүлээ хамгаалахыг анхааруулж байна.
Жич: Хоёр дахь нян урвалжийн шинжилгээ 72 цагийн дараа хариу гарна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16