Dark Light
Нийгэм | 2026-07-21

ЗАРИМ ГОЛУУДЫН УСНЫ ТҮВШИН 15-30 СМ НЭМЭГДЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2026 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Ерөө, зүүн хажуугийн Балж, Хангай нурууны араас усжих Орхон /Сүхбаатар сум/ зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 15-30 см нэмэгдсэн байна.

Хараа /Дархан хот/, Халх /Ялалт баг/, Хархираа /Тариалан сум/ зэрэг голууд үерийн түвшинг 5-10 см, Туул / Лүн сум / гол үерийн аюултай түвшинг 5 см давсан байдалтай элбэг устай хэвээр байна. 

Маргааш буюу 22-нд Ерөө гол Дулаанхаан сум орчимд усны түвшин 10 см нэмэгдэх хандлагатай байна.

Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу аялж, амарч, зугаалж яваа ард иргэдийг голын эрэг хөвөө дагуу бууж суурьшихгүй байх, бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулах, голын ус руу орохгүй байхыг Цаг уурын байгууллагаас анхаарууллаа.


Эх сурвалж | ЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16