Dark Light
Нийгэм | 2026-07-21

ЗОРЧИГЧОО АВААГҮЙ ЖОЛООЧ НАРЫГ ТОРГОВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийтийн тээврийн бодлогын газрын 70044040 дугаарын утсанд 2026 оны долоодугаар сард иргэдээс ирсэн талархал, санал, хүсэлт, гомдлын мэдээллийг хүргэж байна. Үүнд:

Иргэний гомдол: Баянгол дүүргийн иргэн О.Оюунжаргал: “Зорчигч тээвэр хоёр” ОНӨААТҮГ-ын 2-149 гарааш дугаартай автобусны жолооч тасралтгүй удаан утсаар чанга ярьсан. Арга хэмжээ тооцож, хариу өгнө үү?

Шийдвэрлэлт: Иргэний ирүүлсэн гомдлын дагуу хяналтын камер шалгахад жолооч чихэвч ашиглан ярьж байсан нь хариуцлага тооцох боломжгүй ч хэт чанга, удаан ярьсан тул цаашид анхаарч ажиллахыг сануулав.

Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн Мөнхцэцэг: М:5 (10-р хороолол-Ботаник) чиглэлд явж байсан 1-096 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч гарын оролцоотой утсаар зохисгүй үг хэлж, чанга ярьсан, шаардлага тавихад хүлээж аваагүй.

Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ-ын жолоочийг дуудаж, зөрчлийн талаар ойлгуулж ЗТХуулийн дагуу хариуцлага тооцов.

Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Ш.Энхболд: Хархориноос суугаад ТБД андууд дээр буусан. Энэ хооронд жолооч видео дуудлагаар ярьж явсан. Автобусны зааланд агааржуулагч нь ажиллахгүй саунд байгаа юм шиг маш халуун бүгчим явлаа. Гомдолтой арга хэмжээ тооцож, хариу өгнө үү?

Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр тав” ОНӨААТҮГ-ын тус автобусыг хариуцсан хэсгийн даргад сэрүүцүүлэх системийг засах үүрэг өглөө.

Иргэний гомдол: Баянгол дүүргийн иргэн Б.Балдандорж: Агааржуулагч нь эвдэрсэн гээд маш халуун бүгчим автобус явж байна. Энэ халуунд ийм автобусыг үйлчилгээнд гаргамааргүй байна. Жолоочид хэлэхээр буу гэж хөөж байна.

Шийдвэрлэлт: “Эрдэмтранс” ХХК-ийн автобусны хэсгийн ахлагчид сэрүүцүүлэх системийг засах үүрэг өгсөн.

Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн Оюун: Х:7 (Туул тосгон-Яармаг 3-р буудал) чиглэлд явж байсан 15-061 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү. Автобус дотор ороод 1000 төгрөг гаргаад хайрцагт хийх хооронд загнаад, хэл амаар доромжилсон.

Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр дөрөв” ОНӨААТҮГ-ын жолооч А.О-д нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллахдаа соёлтой, өөрийн зан харилцаанд анхаарч ажиллахыг үүрэг болгов. Зөрчил давтагдвал ЗТХуулийн дагуу хариуцлага тооцохыг анхааруулав.

Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Наранцацрал: М:4 (Шархад-Цамбагарав) чиглэлд явж байсан 3-162 гарааш дугаартай автобусны жолооч буудал дээр зогсоогүй. Мөн "Офицеруудын ордон" автобусны зогсоол дээр зогсож байгаа шалгагч нар ямар ажил, юу хийдэг нь тодорхойгүй байна.

Шийдвэрлэлт: Иргэний ирүүлсэн гомдлын дагуу хяналтын камер шалгахад зөрчил тогтоогдсон тул жолоочийг ЗТХуулийн дагуу арга хэмжээ тооцохоор дуудуулав. Шалгагч нар зорчигчдын хөдөлгөөний зохицуулж, төлбөр төлөлтийг хянадаг гэж гомдол гаргагчид хариу мэдэгдэв.

Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Оюунаа: Ч:2 (Шархад- МУБИС) чиглэлд явж байсан 1-099 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч хүнээ аваагүй.

Шийдвэрлэлт: Зөрчлийг шалгаж хариуцлага тооцохоор дуудуулав.

Иргэний гомдол: Баянгол дүүргийн иргэн Б.Жамсранжав: Жем дээр зогсоогүй, хүнээ аваагүй. Гомдолтой арга хэмжээ тооцож, хариу өгнө үү?

Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр дөрөв” ОНӨААТҮГ-ын 15-044 гарааш дугаартай жолооч тухайн автобусны буудал зогссон бөгөөд зорчигч амжиж суугаагүй байна. Жолоочид хүнээ гүйцэд авч хөдөлж байхыг сануулав.

Иргэний гомдол: Баянгол дүүргийн иргэн Ч.Улаанхүү: Бөмбөгөр худалдааны төвөөс суугаад банкны картаа дарсан чинь танай төхөөрөмж болохгүй байхад хөөж буулгасан. Гомдолтой арга хэмжээ тооцож, хариу өгнө үү?

Шийдвэрлэлт: “Блюбус” ХХК-ийн жолоочид ЗТХуулийн дагуу хариуцлага тооцов.

Иргэний гомдол: Баянгол дүүргийн иргэн Ш.Алтантунгалаг: Ч:37 (Улаанхуаран-4-р хороолол) чиглэлд явж байсан 1-168 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч хүнээ аваагүй.

Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ-ын жолоочид ЗТХуулийн дагуу хариуцлага тооцохоор болов.

Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн С.Алтанцэцэг: Олон хүний өмнө хэлэх хэлэхгүй үгээр хэлж, хэл амаар доромжилсон. Гомдолтой арга хэмжээ тооцож, хариу өгнө үү?

Шийдвэрлэлт: “Гбус” ХХК-ийн жолооч Г.Н-д торгуулийн арга хэмжээ тооцож дүрмийн дагуу ажиллахыг үүрэг болгов.

Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Анударь: Ч:29А (Сэлбэ-Зүүн 4 зам) чиглэлд явж байсан 2-175 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч настай хүн бууж амжаагүй байтал хавчсан.

Шийдвэрлэлт: Жолоочид зорчигчдоо буулгаж, суулгахдаа анхаарал болгоомжтой байх, хүнээ аваад хөдлөхдөө зорчигч үлдээсэн эсэхээ хянаж байх үүрэг өгөв.

Нийтийн тээврийн бодлогын газрын 70044040 дугаарын утсанд 2026 оны долоодугаар сард иргэдээс ирсэн талархал, санал, хүсэлт, гомдлыг тухай бүр шуурхай хүлээн авч, шийдвэрлэж байна. Үүнд:

Иргэний гомдол: Баянгол дүүргийн иргэн Учралт: М:4 (Шархад-Цамбагарав) чиглэлд явж байсан 11-017 гарааш дугаартай автобусны жолооч нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллахгүй байна. 1-р эгнээнд явж байгаад 2-р эгнээнд явж байгаа суудлын машиныг шахсан, шаардлага тавьсан чинь хүлээж авахгүй хэл амаар доромжилсон.

Шийдвэрлэлт: “Трансбус” ХХК-ийн жолооч дохиогоо өгч эгнээ сольсон нь нотлогдсон байна. Жолоочид цаашид замын хөдөлгөөний дүрэм, жолоочийн сахилга батыг мөрдөж ажиллахыг сануулав.

Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Баярсайхан: Ч:28 (Сэлх-7 Буудал) чиглэлд явж байсан 25-064 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч хүнээ аваагүй.

Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр тав” ОНӨААТҮГ-ын жолооч А.Э-ыг шалгаж, гаргасан зөрчилд нь ЗТХуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авав.

Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн Рэгзэдмаа : Ч:72 (Богдхан амралт-Хөгжим бүжгийн коллеж) чиглэлд явж байсан 5-244 гарааш дугаартай автобусны жолооч карт уншуулахын завдалгүй хэл амаар доромжилсон.

Шийдвэрлэлт: “Сутайн буянт” ХХК-ийн жолооч Д.Г-ыг шалгаж, гаргасан зөрчилд нь ЗТХуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авав.

Эх сурвалж | Нийтийн тээврийн бодлогын газар
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16