Dark Light
Нийгэм | 2026-07-21

ХУУЛЬ БУСААР АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОСОН 11 ҮЙЛДЛИЙГ ИЛРҮҮЛЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Цагдаагийн байгууллагаас энэ оны долдугаар сарын нэгний өдрөөс долдугаар сарын 16-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дэвсгэрт болон Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт хяналт шалгалт зохион байгуулж нэр бүхий иргэд бүлэг зохион байгуулалттайгаар тусгай зөвшөөрөлгүй талбайд хүнд даацын техник хэрэгсэл ашиглан хууль бусаар ашигт малтмал олборлосон 11 үйлдлийг илрүүлж гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хүнд даацын 39 техник хэрэгслийг битүүмжлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Эрүүгийн хуулийн 24.2 зүйлд хууль бусаар ашигт малтмал хайх ашиглах олборлох гэмт хэргийг заасан бөгөөд үүний дагуу хууль бусаар ашигт малтмал олборлосон этгээдэд торгуулийн ял оногдуулж эсвэл зорчих эрхийг хязгаарлах,  эсвэл хорих ял шийтгэхээр заасан. Гэмт зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуулийн 33.1.2-т зааснаар гэмт хэрэг зөрчлийн талаар мэдээллийг иргэдээс төлбөртэй авахаар зохицуулсан тул иргэд та хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг зөрчлийн мэдээллийг цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаар болон цагдаагийн байгууллагын 70191070 тусгай дугаар луу залган мэдээллэх боломжтой.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16