Dark Light
Нийгэм | 2026-07-21

НАЙМДУГААР САРЫН 1-НЭЭС ХОЙШ НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАХГҮЙ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2026-2027 оны өвөл, хаврын бэлтгэл ажлыг улсын хэмжээнд эртнээс шуурхай зохион байгуулах, эрсдэлийг урьдчилан тооцоолон, бодитой арга хэмжээ авч хэрэгжүүлэх зорилгоор аймаг, нийслэлийн удирдлагуудтай Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал цахим хурал хийж, баяр наадмаа дуусгаж, өвөл, хаврын бэлтгэл ажилд эртнээс анхаарч, ажиллахыг үүрэг болгосон. Ховд, Баян-Өлгийгөөс бусад аймагт энэ оны наймдугаар сарын 1-нээс хойш наадам зохион байгуулахгүй гэдгийг Шадар сайд Н.Номтойбаяр мэдэгдлээ. 
 
Хөдөө аж ахуй, эрчим хүч болон орон сууц, нийтийн аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл, тулгамдсан асуудлуудыг нэгтгэн Засгийн газрын хуралдаанд танилцуулж, танилцуулгатай холбогдуулан Ерөнхий сайдын Албан даалгавар гаргахаар тогтлоо. Аймаг, орон нутгаас таван аймгийн сэргээгдэх эрчим хүчний төслийг эрчимжүүлэх, зарим аймгийн дулааны цахилгаан станцын гүйцэтгэгч компанид болон нүүрсний уурхайд үүссэн өр төлбөрийг шийдвэрлэх, автозам засварын ажлыг эрчимжүүлэх зэрэг орон нутгийн удирдлагуудаас ирүүлсэн хүсэлтийг шийдвэрлэхэд онцгой анхаарч ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болголоо. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16