Их Маналын хурал нь хамаг амьтны сайн сайхан, амар амгалангийн төлөө өргөдөг хурал юм.
Их Маналын үеэр уншигддаг мандлын тоо нь хамаг амьтны элдэв өвчин эмгэг, гай барцад, нисваанис, саад тотгорыг амарлиулж, энх амгаланг тогтоохын ерөөлийг агуулдаг.
Мөн үүний зэрэгцээ Цэлхаан буюу Насны гурван бурхны судрыг айлддаг. Энэхүү судар нь хамаг амьтны насыг уртасгаж, эрүүл энх бүрдэхийн ерөөлийг өргөдөг.
Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн лам хуврагууд Их Маналын хурал, Дончид буюу Мянган тахилт мандлыг зуны адаг сарын шинийн 8- нд хурна.
- Хаана: Батцагаан цогчэн дуганд
- Хэзээ: 2026.07.22- нд 09:00 цагаас
|
Эх сурвалж
| Гандантэгчэнлин Хийд
|
АДМИН








Нийгэм





