Dark Light
Нийгэм | 2026-07-22

ЭДИЙН ЗАСГИЙН IX ОЛИМПИАДААС 1 МӨНГӨ, 2 ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шэньжэнь хотноо 2026 оны 7 дугаар сарын 12–19-ний өдрүүдэд зохион байгуулагдсан Олон улсын эдийн засгийн IX олимпиад (International Economics Olympiad – IEO 2026)-д Монгол Улсын баг амжилттай оролцож, 1 мөнгөн медаль, 2 хүрэл медаль хүртлээ.
Тус олимпиадад дэлхийн 61 орны 300 орчим сурагч өрсөлдсөн бөгөөд Монгол Улсыг дараах бүрэлдэхүүнтэй баг төлөөлөн оролцов.
  • Р. Ананд – Орчлон сургууль
  • Э. Мөнхжин – Монгол Тэмүүлэл сургууль
  • С. Хос-Эрдэнэ – Монгол Тэмүүлэл сургууль
  • Б. Эрдэнэбат – Шинэ Эрин сургууль
  • Г. Өсөхбаяр – Монгол Тэмүүлэл сургууль
Амжилт гаргасан сурагчид:
Мөнгөн медаль- Г. Өсөхбаяр – Монгол Тэмүүлэл сургуулийн сурагч
Хүрэл медаль - Р. Ананд – Орчлон сургуулийн сурагч, С. Хос-Эрдэнэ – Монгол Тэмүүлэл сургуулийн сурагч
 
Монгол Улсын багийн ахлагчаар Монгол Тэмүүлэл сургуулийн Бизнес судлалын багш Т. Энхтуяа, дэд ахлагчаар Монгол Тэмүүлэл сургуулийн Эдийн засгийн багш Carlos Crawford ажиллалаа.
Олон улсын эдийн засгийн олимпиад нь эдийн засаг, санхүү, бизнесийн чиглэлээр сурагчдын мэдлэг, ур чадварыг сорьдог бөгөөд эдийн засаг, санхүүгийн төрөлд оролцогчид бие даан, бизнесийн төрөлд багаар өрсөлддөг онцлогтой.
Монгол Улсын баг тус олимпиадад тав дахь жилдээ оролцож байгаа бөгөөд жил ирэх тусам амжилтаа ахиулсаар байна.
Өмнөх жилүүдийн амжилт:
  • 2026 он – 1 мөнгөн медаль, 2 хүрэл медаль, багийн дүнгээр 29 дүгээр байр
  • 2025 он – 3 хүрэл медаль, багийн дүнгээр 23 дугаар байр
  • 2024 он – 1 мөнгөн медаль, багийн дүнгээр 33 дугаар байр
  • 2023 он – Медаль хүртээгүй
  • 2022 он – Медаль хүртээгүй

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16