Өнөөдөр буюу 2026 оны 7 дугаар сарын 22-ны өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын шууд нэвтрүүлэг шинэчлэгдсэн журмын дагуу ebarimt аппликейшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд явагдлаа.
Энэ удаагийн тохиролд 2026 оны 6 дугаар сарын 01-нээс 30-ны өдрийн хооронд худалдан авалт хийж, 2026 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 12 цаг 59 минутаас өмнө цахим төлбөрийн системд бүртгүүлсэн 56.715.422 баримт хамрагдсанаас:
- 3 орон таарсан /30,000-60,000 төгрөг/: 50,970
- 4 орон таарсан /40,000-100,000/: 5108
- 5 орон таарсан /60,000-500,000 төгрөг/: 508
- 6 орон таарсан /100,000- 5 сая төгрөг/: 48
- 7 орон таарсан /500,000- 10 сая/: 5
- 8 орон таарсан: 1 супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн боллоо.
Сугалааны тохирлын дугаар: 18433445
"Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журам"-ын 3.8-д заасны дагуу урамшууллын зэрэг, ангиллаас хамаарч гарсан сугалааны үндсэн урамшууллын дүнг азтанд олгохдоо байршлын нэмэгдэл урамшууллын дүнгээр нэмэгдүүлэн олгож байгаа юм.
Цахим төлбөрийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувь хамгийн өндөр нь Багахангай дүүрэг +73%, Баянхонгор аймаг +36%, Сүхбаатар дүүрэг +33%, Завхан аймаг +25%, Хөвсгөл +23%, Дорноговь аймаг +20%, Дархан-Уул, Хэнтий, Булган аймаг тус бүр +18%, Ховд аймаг +17%, Дорнод аймаг +16% байлаа.
Та бусад дэлгэрэнгүй мэдээллийг https://sugalaa.ebarimt.mn/ цахим хуудаснаас авах боломжтой.
АДМИН







Нийгэм





