Dark Light
Нийгэм | 2026-07-22

НЭГДҮГЭЭР ХАВЬТЛЫН 12 ХҮНИЙГ ТОГТООЖ, ЭМЧИЙН ХЯНАЛТАД АВЧЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Ховд аймгийн Жаргалант суманд 2026 оны долоодугаар сарын 20-ны өдөр тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, тухайн иргэнийг Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Халдвартын тасагт тусгаарлан эмчилж байна.
Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн лабораторид хийсэн PCR шинжилгээгээр эерэг хариу гарсан бөгөөд улсын хэмжээнд баталгаажуулах шинжилгээ үргэлжилж байна.
Урьдчилсан тандалт, судалгаагаар тухайн иргэн Баян-Өлгий аймгийн Улаанхус сумаас тарвага агнаж, хүнсэнд хэрэглэсний дараа халдвар авсан байх магадлалтай байна. Уг бүс нутаг нь тарваган тахлын байгалийн голомтын өндөр идэвхжилтэй бүс бөгөөд Алтай Таван Богдын аялал жуулчлалын чиглэлд хамаардаг юм.
Эрүүл мэндийн байгууллагууд сэжигтэй тохиолдолд шуурхай хариу арга хэмжээ авч, нэгдүгээр хавьтлын 12 хүнийг тогтоон өрхийн эрүүл мэндийн төвийн хяналтад авч, урьдчилан сэргийлэх эмчилгээ хийж байна. Мөн тандалт, хавьтлын судалгаа хийгдэж байна.
Иймд иргэд тарвага агнах, тарваганы гаралтай түүхий эд, махыг худалдаалах, худалдан авах, тээвэрлэх, хэрэглэхээс татгалзах, тарвага болон бусад мэрэгч амьтны бөөс, бүүрэгт хазуулахаас сэргийлэхийг зөвлөж байна.
Мөн тарвагатай харьцсан, тарваганы арьс өвчсөн, мах эвдсэн, идсэн, эсвэл бөөс, бүүрэгт хазуулсны дараа өндөр халуурах, толгой өвдөх, нүүр нүд улайх, булчингаар өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад утсаар яаралтай хандаж, дуудлага өгөх шаардлагатайг Эрүүл мэндийн байгууллагаас анхаарууллаа.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16