Dark Light
Нийгэм | 2026-07-22

УИХ-ЫН ГИШҮҮН A.АРИУНЗАЯА ИРГЭДТЭЙ УУЛЗАЖ, САНАЛ СОНСЛОО

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Монгол Улсын парламентын үйл ажиллагааг иргэдэд илүү нээлттэй, хүртээмжтэй болгох зорилтын хүрээнд иргэд УИХ-ын гишүүд, УИХ-ын Тамгын газрын ажилтнуудтай чөлөөтэй уулзаж, УИХ-ын үйл ажиллагаа, батлагдсан хууль, тогтоолын талаарх саналаа илэрхийлэх “Нээлттэй парламент” танхимыг 06 дугаар сарын 30-ны өдөр нээсэн билээ.

УИХ-ын Тамгын газрын нэгдүгээр байранд нээсэн энэхүү танхимд өнөөдөр /2026.07.22/ УИХ-ын гишүүн А.Ариунзаяа ажиллаж, иргэдийн төлөөлөлтэй уулзлаа.

Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн А.Ариунзаяа иргэдийнхээ дуу хоолойг сонсож, тулгамдаж байгаа асуудлыг нь шийдвэрлэхээр ажиллах нь ард түмний төлөөлөл болсон УИХ-ын гишүүдийн үүрэг хэмээн тодотгосон.

Тэрбээр УИХ-ын хаврын чуулганаар баталсан Гэр бүлийн тухай хуулийн талаар танилцуулж, иргэдийн саналыг сонссон юм. УИХ-ын гишүүнтэй уулзсан иргэд сургуулийн хүртээмж, хол газраас сургуульд явж буй захын хорооллын сурагчдын аюулгүй байдал, гудамж талбайн камержуулалт, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг төрөөс хэрхэн дэмжих, төр засагт иргэдийн итгэх итгэлийг нэмэгдүүлэх асуудлыг хөндсөнөөс гадна УИХ-ын залуу гишүүдийн идэвх санаачилгын талаар байр сууриа илэрхийлсэн байна.

Парламентын гишүүд иргэдтэйгээ шууд харилцах шинэ суваг бий болсонд иргэд ихэд талархаж буйг УИХ-ын гишүүн А.Ариунзаяа дурдаад, сонгогчдын санал бодлыг сонсох уулзалтыг цаашид тогтмол зохион байгуулж явах нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийллээ 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16