Зуншлагын байдлыг 7 дугаар сарын 20-ны байдлаар авч үзвэл, нийт нутгийн 50 гаруй хувьд сайн, 10 орчим хувьд муу, 40 гаруй дунд байна. Үүнд: Баянхонгор, Өвөрхангайн зарим, Говь-Алтай, Завхан, Дундговь, Өмнөговь, Дорноговийн цөөн сумдын нутгаар муу, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Говьсүмбэр, Сүхбаатар, Дорнодын нийт, Увс, Говь-Алтай, Завхан, Архангай, Хөвсгөлийн ихэнх, Баян-Өлгий, Ховд, Булган, Хэнтий, Дорноговийн зарим, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн ганц нэг сумдын нутгаар сайн, бусад нутагт дунд зэрэг байна.

Цаг агаарын нөхцөлийн онцлог
Өнгөрсөн арав хоногт агаарын температур нутгийн зүүн хагаст 1.1-3.7 градусаар сэрүүн, баруун болон говийн нутгаар дунджийн орчим буюу түүнээс 1.1-2.9 градусаар дулаан байсан бол хур тунадас нийт нутгийн 90 гаруй хувьд олон жилийн дунджаас ахиу, 10 орчим хувьд дунджаас бага орсон байна.
Салхины хурд тал хээр болон говийн нутгаар түр зуур 16-27 м/с буюу аюултай үзэгдлийн, Архангайн Төвшрүүлэх, Өвөрхангайн Төгрөг, Дундговийн Хулд, Мандалговьд 28-30 м/с буюу онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.
Газар тариалан бүхий ихэнх нутгаар улаан буудайд ишний доод үе хөрсний гадарга дээр гарахаас цэцэглэлтийн үе шатанд байгаа бол төмс баг цэцгийн үүслээс цэцэглэлтийн үе шатанд байна. Улаан буудайн өндөр нь сорт болон тариалсан хугацаа, ургалтын үе шатнаасаа хамааран харилцан адилгүй 22-76 см байна. МАА-н үйлдвэрлэлд мал ногоолуулах, сааль сүү бэлтгэх ажил хийгдэж байна.
|
Эх сурвалж
| Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн
|
АДМИН








Нийгэм





