Нийтийн тээврийн бодлогын газрын 70044040 дугаарын утсанд 2026 оны долоодугаар сарын эхээр иргэдээс ирсэн талархал, санал, хүсэлт, гомдлын мэдээллийг хүргэж байна. Үүнд:
Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Эгиймаа: Ч:40 (Махимпекс-Улаанхуаран) чиглэлд явж байсан 4-030 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч хүнээ аваагүй.
Шийдвэрлэлт: Иргэний гомдлын дагуу нийтийн тээврийн үйлчилгээний “Блюбус” ХХК-ийн 4-030 гарааш дугаартай жолооч Ж.У-ыг шалгаж, гаргасан зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох шийтгэл оногдуулав.
Иргэний гомдол: Баянгол дүүргийн иргэн М.Сүхбат: Ч:13 (Тахилт-3-р эмнэлэг) чиглэлд явж байсан 3-221 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч хүнээ аваагүй.
Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн Батдолгор: Ч:42 (Сүлжмэл-Зайсан) чиглэлд явж байсан 2-100 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Зайсан автобусны зогсоолоос хүнээ аваагүй.
Шийдвэрлэлт: Иргэний гомдлын дагуу нийтийн тээврийн үйлчилгээний “Зорчигч тээвэр хоёр” ОНӨААТҮГ-ын 2-100 гарааш дугаартай жолооч Н.Б-ыг шалгаж, гаргасан зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох шийтгэл оногдуулав.
Иргэний гомдол: Сүхбаатар дүүргийн иргэн Пүрэвсүрэн: М:1Б (Сүхбаатарын талбай-Ботаник) чиглэлд явж байсан 25-048 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч "Сүхбаатарын талбай" автобусны зогсоолоос хүнээ аваагүй.
Шийдвэрлэлт: Иргэний гомдлын дагуу нийтийн тээврийн үйлчилгээний “Зорчигч тээвэр тав” ОНӨААТҮГ-ын 25-048 гарааш дугаартай жолооч П.Б-ыг шалгаж, гаргасан зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох шийтгэл оногдуулав.
Иргэний гомдол: Чингэлтэй дүүргийн иргэн Саранцэцэг: Ч:29А (Сэлбэ-Өргөө амаржих) чиглэлд явж байсан 2-082 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллахгүй байна. Хүнээ гүйцэт буугаагүй байхад хаалгаа хааж хавчсан.
Шийдвэрлэлт: Иргэний гомдлын дагуу нийтийн тээврийн үйлчилгээний “Зорчигч тээвэр хоёр” ОНӨААТҮГ-ын 2-082 гарааш дугаартай жолооч Г.Г-ыг шалгаж, гаргасан зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох шийтгэл оногдуулав.
Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Ж.Зоригт: Х:4 (10 шар байр-Шилжрээ) чиглэлд явж байсан 25-144 гарааш дугаартай автобусны жолооч урсгал сөрж ирээд хэл амаар доромжлоод, зохисгүй үйлдэл хийгээд байна.
Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Д.Буян-Өлзий: Ч:31 (Улиастайн шинэ эцэс-Дэнжийн 1000) чиглэлд явж байсан 19-079, Ч:10 (Гадна тойруу-ТЭЦ-3) чиглэлд явж байсан 25-015 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нар автобусны зогсоол дээр налуугаа буулгаж өгөөгүй. Хашлага руу шахаж өгөөгүй.
Шийдвэрлэлт: Иргэний гомдлын дагуу нийтийн тээврийн үйлчилгээний “Зорчигч тээвэр тав” ОНӨААТҮГ-ын 25-015 гарааш дугаартай жолооч Т.У-ыг шалгаж, гаргасан зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох шийтгэл оногдуулав.
Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн А.Янжинлхам: Ч:85 (Орбитын шинэ эцэс-5 шар) чиглэлд явж байсан 03-096 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч заавал хариу өгнө үү.
Шийдвэрлэлт: Иргэний гомдлын дагуу нийтийн тээврийн үйлчилгээний “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын 03-096 гарааш дугаартай жолооч Б.Ц-ыг шалгаж, гаргасан зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох шийтгэл оногдуулав.
Иргэний гомдол: Сүхбаатар дүүргийн иргэн Туяа: Ч:30 (Жанжин клуб-Сүхбаатарын талбай) чиглэлд явж байсан 7-050 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч "Хүүхдийн парк" автобусны зогсоолоос хүнээ аваагүй. Арга хэмжээ авч хариу өгнө үү.
Шийдвэрлэлт: Иргэний гомдлын дагуу нийтийн тээврийн үйлчилгээний Мяралзаа ХХК-ийн 7-050 гарааш дугаартай жолооч Б.А-г шалгаж, гаргасан зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох шийтгэл оногдуулав.
Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Г.Цэрэнжамц: Ч:75 (Архивын ерөнхийн газар-5 шар) чиглэлд явж байсан 3-151 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч 5 шараас хүнээ аваагүй. Арга хэмжээ авч хариу өгнө үү.
Шийдвэрлэлт: Иргэний гомдлын дагуу нийтийн тээврийн үйлчилгээний “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын 3-151 гарааш дугаартай жолооч Б.Т-ыг шалгаж, гаргасан зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох шийтгэл оногдуулав.
Иргэний гомдол: Чингэлтэй дүүргийн иргэн Цэнд-Аюуш: Ч:27 (Вокзал-Өвөр согоот) чиглэлд явж байсан 18-089 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч “5 буудал" автобусны зогсоолоос хүнээ аваагүй.
Шийдвэрлэлт: Иргэний гомдлын дагуу нийтийн тээврийн үйлчилгээний Сайхан ирээдүй ХХК-ийн 18-089 гарааш дугаартай жолооч З.Т-ыг шалгаж, гаргасан зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох шийтгэл оногдуулав.
Иргэний гомдол: Чингэлтэй дүүргийн иргэн Е.Очир: Ч:27 (Вокзал-Өвөр согоот) чиглэлийн 18-037 гарааш дугаартай автобусны жолооч 7 буудал дээр зогсоогүй, хүнээ аваагүй. Гомдолтой арга хэмжээ тооцож, хариу өгнө үү?
Шийдвэрлэлт: Иргэний гомдлын дагуу нийтийн тээврийн үйлчилгээний Сайхан ирээдүй ХХК-ийн 18-037 гарааш дугаартай жолооч Ш.В-ыг шалгаж, гаргасан зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох шийтгэл оногдуулав.
Иргэний гомдол: Сүхбаатар дүүргийн иргэн Б.Мөнхболор: Ч:7 (Нисэх-Бөмбөгөр худалдааны төв) чиглэлд явж байсан 3-058 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч “Жем" автобусны зогсоолоос хүнээ аваагүй.
Шийдвэрлэлт: Иргэний гомдлын дагуу нийтийн тээврийн үйлчилгээний “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын 3-151 гарааш дугаартай жолооч Ж.Н-ыг шалгаж, гаргасан зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох шийтгэл оногдуулав.
Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Г.Эрдэмбадрал: Ч:40 (Махимпекс-Улаанхуаран) чиглэлд явж байсан 4-032 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч 25-р эмийн сангийн зогсоол дээр хүнээ арын автобусанд суу би явахгүй гээд буулгасан.
Шийдвэрлэлт: Иргэний гомдлын дагуу нийтийн тээврийн үйлчилгээний Блюбус ХХК-ийн 4-032 гарааш дугаартай жолооч Э.С-ыг шалгаж, гаргасан зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох шийтгэл оногдуулав.
|
Эх сурвалж
| Нийтийн тээврийн бодлогын газар
|
АДМИН








Нийгэм





